Цахим шагнал гардуулах ёслол боллоо

О.Шүрэнцэцэг
Өчигдөр

 Ардын хувьсгалын 100 жилийн ой 2021 онд тохиож байгаатай холбогдуулан Соёлын яамнаас 2020 оны 09-10 сарын хооронд “Ардын хувьсгалын 100 жилийн ойн лого, брэндбүүк бүтээх” уралдааныг дизайнер, зураач, уран бүтээлчдийн дунд нээлттэй зарлан зохион байгууллаа.

Энэхүү уралдаанд нийт 14 уран бүтээлчийн 36 бүтээл ирснийг Соёлын сайдын тушаалаар ажлын хэсгийг байгуулан сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, тэргүүн байр эзэлсэн уран бүтээлчдийн шагналын цахимаар өнөөдөр гардуулав.  

Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс П.Цэгмидийн “Ардын хувьсгалын анхны тугны ерөнхий захирамж хэлбэрийг авлаа. Морьтон монгол цэргийн тухайд гэвэл, 1921.03.18-ны өглөө ардын журамт цэргийн 400 гаруй дайчин эрс Алтанбулаг хотод байрлаж байсан гамин цэргийн эсрэг боссон үеийг харуулсан. Туг нь 1921 оны 03 дугаар сард Алтанбулаг хотод монгол уран хүүхнүүдийг цуглуулж "Монгол ардын журамт цэргийн их жанжин туг"-ийг бүтээлгэсэн түүхтэй. Энэхүү тугийн зохиомжийг гол болгон авч бадам суурьтай соёмбоо голлуулж хоёр талд нь ардын хувьсгал гэдэг үгийн монгол бичгээр бичжээ. Ер нь тухайн үед ард түмний дунд "Алтан үсэгтэй туг", "Жанжин туг", "Улаан туг", "Монгол үсэгтэй туг" зэрэг дуунууд гарч байсан түүхтэй. Туг бүхий монгол цэргийн доод хэсэгт ардын хувьсгал 100, 1921-2020 гэсэн үг, тоог кирилл үсгээр тодотгон бичсэн” бүтээл мөн Э.Тэнүүний “Түүхэн үйл явдлын гол элемэнт болон бүх агуулгыг нэгтгэн багтаасан, ойлгомжтой тодорхой, орчин үеийн өнгө үзэмж шийдлүүдийг шингээсэн” бүтээлүүд тус тус тусгай байр эзэлж, Батламж, 1000000 сая төгрөгийн эзэн боллоо.

Дэд байрыг “Ардын хувьсгалын анхдагчийн нэг Сүхбаатар жанжны хөшөөний дүрслэлд 100 жил гэсэн тоог оруулж, төрийн далбааны өнгөөр шийдсэн” бүтээлээрээ Д.Батбилэг шалгарч, Батламж, 2000000 сая төгрөг, Тэргүүн байрыг Д.Төмөрбаатарын “Ардын хувьсгалын 100 жилийн ойн бэлгэдэл ТОО, Хүннү өвгөдийн нар, сар, сүлд дээр гал нэмсэн СҮЛД, 1921 оны хувьсгалын удирдагч Д.Сүхбаатар алган дээрээ гал, нар, сарыг мандуулсан, Мандаж буй НАР, харанхуйд зам заагч таван хошуу ОД-ыг тус тус бэлгэдсэн бүтээл нь шалгарч, Батламж, 4000000 сая төгрөгөөр шагналаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 2 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 5 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 7 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 7 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 7 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 9 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 9 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 10 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 12 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23