​ Японд шувууны ханиад илэрч олон сая тахиаг устгалд оруулна

О.Шүрэнцэцэг
2020/12/25

Японы Тиба мужид шувууны томууны дэгдэлд бүртгэгдсэн тул олон сая тахиад устгалд оруулахаар болсон тухайн орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн байна.

Тус мужийн Исуми хот дах тахианы аж ахуйгаас гоц халдварт өвчний голомтыг илрүүлжээ. Ингэснээр Японд шувууны ханиад бүртгэгдсэн мужийн тоо 13 болжээ. Ханиад илэрсэн газрыг хүрээлсэн 3 км-ийн дотор хөл хорио зарлаж, тахиа болон өндөг тээвэрлэхийг хориглосон бол 10 км-ийн тойргоос тахиаг гаргахыг хориглосон байна. Халдварын голомтод олон сая тахиаг устгалд оруулахаар болсон аж. 

Үүний өмнө шувууны ханиад илэрсэн Сига мужийн шувууны аж ахуй дээр мөн л 3 км-ийн бүс дотор карантин зарлаад байсан юм.

Түүнчлэн H5N8 вирусээр үүсгэсэн шувууны ханиадны тохиолдлууд Саудын Арави, Вьетнам, Францидбүртгэгдсэн. Саудын Аравид энэ өвчний улмаас 20 мянга гаруй тахиа үхсэн бол Вьетнамд 2,2 мянга үхжээ.

Шувууны ханиадны эсрэг эмчилгээ байдаггүй, зөвхөн урьдчилан сэргийлэх боломжтой байдаг тул илэрсэн тохиолдолд газар авахаас сэргийлж тухайн заасан бүс доторх бүх тахиануудыг устгалд оруулах арга хэмжээ авдаг. Тухайлбал, 2003 онд дэгдсэн H5N1 вирусээр үүсгэгдсэн шувууны ханиадны тархалтыг зогсоохын тулд дэлхий даяар 200 сая тахиаг устгалд оруулж байжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Энэ сарын 15-наас тээврийн хэрэгсэл тэгш, сондгойгоор зорчино 15 цагийн өмнө
Аюулт үзэгдэл, ослын 106 дуудлагаар 56 иргэний амь насыг авран хамгаалжээ 17 цагийн өмнө
Улаанбаатар хотын 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 17 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 71 этгээдийг илрүүлжээ 17 цагийн өмнө
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 18 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15560 боллоо Өчигдөр
THE HU-ийн 10 жил: Дэлхийд хүрсэн 10 түүхэн амжилт Өчигдөр
Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэнэ Өчигдөр
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Rusal Улаанбаатарын ойролцоо кабелийн үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна 2026/08/01
ҮСХ: Махны үнэ өмнөх 7 хоногоос 1.4-1.6 хувиар буурчээ 2026/08/01
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ 2026/08/01
Өнөөдрөөс улсын чиглэлийн авто зам ашигласны төлбөр шинэчлэгдлээ 2026/08/01
Нийслэлд 23 хэмийн дулаан байна 2026/08/01
Үерийн аюултай түвшинг туул гол 54 см давсан байна 2026/07/31
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ 2026/07/31
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 2026/07/31
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ 2026/07/31
Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна 2026/07/31
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана 2026/07/31