Туркийн шүүх сөрөг хүчний сэтгүүлчид 27 жил хорих ял оноожээ

О.Шүрэнцэцэг
Өчигдөр

Туркийн шүүхээс “улс төрийн болон цэргийн тагнуул хийсэн” гэж ял тулгаад байсан сөрөг хүчний нөлөө бүхий сэтгүүлч Жан Дюндарт 27 жил 6 сар хорих оноосон тухай Туркийн “NTV”  суваг мэдээлжээ.

 Шүүх нь Дюндарыг Үндэсний тагнуулын албаны мэдлийн ачааны машинууд явах чиглэлийг олж мэдээд олон нийтэд ил болгосны төлөө 18 жил 9 сар хорих оноож, сөрөг хүчний алан хядах байгууллага “ФЕТО”-д тусламж үзүүлсний төлөө 8 жил 9 сая хорих ял оноосон юм байна.

 Гэхдээ Жан Дюндар нь одоогоор Герман руу дүрвэн, тэнд Туркийн тусгай албадаас нуугдаж байгаа тул шүүх хуралд оролцоогүй байна. Туркийн эрх баригчид Берлинд хандан Дюндарыг шилжүүлэн өгөхийг удаа дараалан шаардаж, 2018 онд Интерполын шугамаар эрэн сурвалжилж байгаа юм.

 Жан Дюндар 2015 онд “Cumhuriyet” сонины ерөнхий редактор хийж байхдаа Сири дэх лалын шашны хэт явцуу үзэлт зэвсэгт бүлэглэлүүдийг Туркийн тагнуулын алба сум, зэвсгээр ханган Сири руу ачааны машины цуваа явуулдаг тухай мэдээлэл олж авсан байна. Үүнээ сониндоо хэвлэсний дараа Туркийн тусгай албад Дюндарыг баривчилсан. Гэвч баривчлах явцад олон тооны зөрчил гаргасан тул шүүхээс түүнийг сулласан. Гэтэл тэр жилийн тавдугаар сард амь насанд халдах оролдлого гарсан тул Дюндар нь Герман руу дүрвэн гарчээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 2 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 5 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 7 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 8 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 8 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 9 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 10 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 10 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 12 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23