Хятад, Оросын зэвсэгт хүчин хамтарсан ажиллагаа явуулсанд Япон түгшиж байна

О.Шүрэнцэцэг
Өчигдөр

Арванхоёрдугаар сарын 22-нд ОХУ ба БНХАУ-ын стратегийн бөмбөгдөгч онгоцнууд Японы тэнгисийн орчим хамтарсан эргүүл хийж ниссэнд Японы Засгийн газар санаа зовниж байгаагаа илэрхийлжээ.

Японы сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Кацунобу Като нь “...Хятадын дөрөв, Оросын хоёр бөмбөгдөгч Япон тэнгис болон Зүүн Хятадын тэнгисийн дээгүүр хамтарсан нислэг хийсэн. Үүнтэй холбоотойгоор Японы өөрийгөө хамгаалах хүчний нисэх хүчний сөнөөгч онгоцнуудыг яаралтай агаарт хөөргөсөн болно. Бид энэ талаар Орос ба Хятадаас ямар ч урьдчилсан анхааруулга хүлээж аваагүй. Үүнтэй холбоотойгоор манай улс нь дипломат шугамаараа Орос ба Хятадын талд зовниж байгаагаа мэдэгдсэн болно” гэжээ.

Оросын Батлан хамгаалах яам нь хоёр улсын нисэх онгоцнууд олон улсын нислэгийн дүрмийн дагуу нислэг үйлдэж, нэг ч зөрчил гаргаагүй гэсэн тайлбар өгсөн байна.

 

“Sankei Shimbun” сонин энэ талаар мэдээлэхдээ Орос ба Хятадын онгоцнууд Өмнөд Солонгосын агаарын довтолгооноос хамгаалах хүчний ялган таних бүст орж ирсэн. Иймд Өмнөд Солонгос нь Японтой адилаар сөнөөгч онгоцоо агаартаа хөөргөж болох байсан ч Хятадын тал нислэгийн талаар урьдчилан мэдэгдсэн байсан тул хөөргөөгүй гэж тайлбарлажээ. Харин ОХУ нь Өмнөд Солонгосыг “агаарын довтолгооноос хамгаалах хүчний ялган таних бүс” гэгчийг 2013 онд дур мэдэн байгуулсан учир түүнийг нь хүлээн зөвшөөрдөггүй, энэ бүст нэвтрэх талаар Өмнөд Солонгост урьдчилан мэдээлдэггүй юм байна.

 

Сүүлийн үед ОХУ ба БНХАУ улсын цэргийн хамтын ажиллагаа эрчимжиж байгаад Япон ихээхэн сэтгэл түгшиж байна. Хятад нь Оросын хээрийн сургуульд оролцож, Орос нь пуужингийн довтолгооныг эрт илрүүлсэн систем байгуулахад нь Хятадад тусалж байна. Ийм замаар Орос, Хятад хоёр нь Өмнөд Солонгос ба Японд байрласан АНУ-ын цэргийн баазуудын боломжийг судалж байна гэж үзэж байгаа аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 2 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 5 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 7 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 8 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 8 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 9 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 10 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 10 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 12 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23