Үл хөдлөх хөрөнгийн 676 объектын эзэн, дүүргийн экс даргад 20 жилийн ял оноож магадгүй

О.Шүрэнцэцэг
Өчигдөр

Гарчиг хэдий “дотно” санагдавч энэ хэрэг Монголд биш хойд хөршид маань болж байгаа юм. Москва мужийн Серпуховын дүүргийн даргаар 15 жил ажиллаж байгаад баривчлагдсан Александр Шестун гэгч этгээдийн авлига, эрх мэдлээ хэтрүүлсэн хэргийг Орос улс тэр чигээрээ анхааралтай ажиглаж байна гэвэл ер хэтрүүлэг болохгүй.

Энэ хэргээр эрх баригчид авлигач нартай албан тушаал, нэр нөлөөг үр харгалзан тэмцэж, завшсан бүгдийг буцааж байгаа гэдгээ эгэл жирийн сая сая иргэд, гадаадын улс орнуудад харуулж байгаа юм. Ийм ч учраас энэ хэргийн талаар Оросын холбооны сувгууд, том портал сайтууд нь бүгд мэдээлсэн байна.

Хэргийн эзэн Александр Шестун гэж хэн бэ? Энэ хүн бол Москва мужийн Серпухов дүүргийг 2003-2018 онуудад захирч, эзэн сууж байсан хүн. Тэрээр 15 жилийн турш Москва мужийн жижигхэн ч гэлээ тун боломжийн байршилтай дүүргийн “эзэн хаанаар” залрахдаа хамсаатнуудынхаа нэр дээр 47 хуурамч компани байгуулж, дүүргийн мэдлийн газрыг олон арав дахин хямдаар аваад дамлан зарж баяжсан байна. Хууль сахиулах байгууллагуудын мэдээлснээр Шестун нь долларын тэрбумтан болсон байжээ.

Мань эрийг Оросын хууль сахиулагчид 2018 онд дүүргийн мэдлийн газрыг хууль бусаар хувийн компанид зүгээр өгсөн хэргээр анх саатуулсан. Улмаар мөрдөн байцаалтын явцад Александ Шестун нь хамсаатнуудынхаа нэр дээр 106 үл хөдлөх объект, 642 газрын эдлэн бүртгүүлэн “нууц эзэн” хийж байсныг тогтоосон тухайгаа Оросын Ерөнхий прокурорын албанаас мэдээлсэн нь маш их дуулиан тарьсан. Удалгүй мөрдөн байцаах албаны танилцуулсны дагуу шүүхийн шийдвэрээр Шестун болон хамсаатнуудынх нь нэр дээр байсан 10 тэрбум гаруй рублийн 100 гаруй үл хөдлөх объект, 22 машин, асар их үнэт эдлэл, ангийн буунууд зэргийг нь улсын мэдэлд хураан авсан байна.

Үүний дараагаар ахин мөрдөн байцаалтын явцад Шестун нь хамсаатнуудынхаа нэр бүртгүүлсэн газрын эдлэнгийн тоо 780 гарсан, тэдгээрийн нийт талбай нь 3 сая 64 мянга 869 мянган м2. хүрч байсныг тогтоосон тухай мэдээлж байжээ. Одоо хураагдалгүй үлдсэн 2 сая м2 талбайг улсын мэдэлд хураах тухай яригдаж байгаа юм байна. Ингээд зогсохгүй Шестуновын эзэн суух үеийн хууль бус үйлдэл нь хэрээс хэтэрсэн тул Серпухово дүүргийг 2018 онд татан буулгаж, Москва мужийн мэдлээс гаргаж,  тусад нь Серпухово хотын тойргийг бий болгосон байна.

Улсын яллагч нь асар их хөрөнгө завшсан Шестунд 20 жил хорих ял оноох төлөвлөсөн. Шүүхээс Шестуныг түүнд тулгасан ялд буруутай гэж үзэн ялын тогтоолыг уншиж эхэлсэн байна.

Энэ хооронд Шестун зүгээр суусангүй Кремлийн  бодлогыг шүүмжилсэн, ардчиллын төлөө тэмцсэн учраас Кремлийн заавраар Холбооны аюулгүй байдлын албаны чекистүүд хууль бусаар мөрдөн хавчиж, шоронд хорьж, албан тушаалаас нь хууль бусаар буулгалаа гэж мэдэгдсэн. Мөн мөрдөн байцаалтын үеэр гадуур байцаагдах боломж олгосонгүй гэж өлсгөлөн зарлаж, Европын хүний эрхийн шүүх, Ерөнхийлөгч Путинд хүртэл хандаж, сөрөг хүчний бүх сайтуудаар мэдэгдэл гарган “Серпухов дүүргийн бүх газрыг зарахад 100 мянган доллар ч хүрэхгүй” гээд, дүүргийн даргаар сонгогдохоос өмнө долларын саятан болсон гэж мэдэгдэж, тэр өмчийг нь хураах ёсгүй гэсэн ч тусыг олсонгүй бололтой. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 2 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 5 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 7 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 8 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 8 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 9 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 10 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 10 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 12 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23