Хятад, Оросын байлдааны онгоцнууд Өмнөд Солонгосын агаарын хилд аюултай ойртсон байна

О.Шүрэнцэцэг
2020/12/23

Арванхоёрдугаар сарын 22-нд Хятадын дөрөв, Оросын 15 байлдааны онгоц Өмнөд Солонгосын агаарын довтолгооноос хамгаалах хүчний ялган таних бүсд орж ирсэн тухай “asiae.co.kr” сайт мэдээлсэн байна.

 Солонгосын эрх баригчдын мэдээлснээр эдгээр нь Хятадын “Xian H-6”, Оросын Ту-95 гэсэн стратегийн бөмбөгдөгч онгоцнууд байсан юм байна. Тэд Өмнөд Солонгос ба Япон хоёр булаацалддаг Лианкурын бүлэг арлуудаас зүүн тийш, Уллындо арлуудын орчим нислэг үйлдсэн байна. 

 Өөр эх сурвалжууд энэ талаар мэдээлэхдээ БНХАУ ба ОХУ нь Өмнөд Солонгосын удирдлагад дуулгалгүйгээр агаарын хилийнх нь орчим хамтарсан тусгай ажиллагаа явуулсан гэцгээж байна. 

 Үүний хариуд Хятадын тал онгоцнууд нь ердийн байлдааны нислэг хийж байсан, хоёр улсын онгоцнууд Өмнөд Солонгосын агаарын хилийг зөрчөөгүй гэжээ.

Агаарын довтолгооноос хамгаалах хүчний ялган таних бүс гэдэг нь тухайн нэг улсын агаарын орон зай эхэлдэг зурвас биш гэдгийг мэргэжилтнүүд онцолжээ. Гэхдээ гадаадын онгоцнууд энэхүү бүс рүү нэвтрэхийн тулд тухайн улсын цэргийнхэнд урьдчилж дуулган зөвшөөрөл авсан байх ёстой байдаг аж. Гэтэл Орос ба Хятадын онгоцнууд ийм зөвшөөрөл аваагүй гэж байна.

 Энэ удаад болсон явдал нь өнгөрсөн оны долоодугаар сараас хойш анх удаагаа Орос ба хятадын онгоцнууд Өмнөд Солонгосын агаарын довтолгооноос хамгаалах хүчний ялган таних бүст хамтарсан арга хэмжээ явуулсан тохиолдол болжээ. Үүнээс өмнө буюу 2019 оноос хойш Хятадын байлдааны онгоцнууд энэхүү бүс рүү 30 удаа ойртож, Оросын онгоц 14 удаа ойртон Өмнөд Солонгос болон тэнд байрладаг Америкийн хүчний агаарын довтолгооноос хамгаалах хүчний боломж, чадварыг шалгаж байсан юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 2 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 5 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 7 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 8 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 8 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 9 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 10 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 10 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 12 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23