Эрх баригч намын танил тал COVID-19-өөр далимдуулан баяжиж байна

О.Шүрэнцэцэг
2020/12/23

Ийм гарчиг уншаад та лав манай эрх барьж байгаа намын тухай бодсон байх. Гэвч идэж уусан тухай энэхүү мэдээлэл нь Их Британид эрх барьж буй Консерватив намын нөлөө бүхий албан тушаалтнууд COVID-19-өөр далимдуулан олон тэрбум долларын гэрээг танил талдаа тараасан тухай юм. АНУ-ын “Нью-Йорк таймс” сонин Британийн Засгийн газраас байгуулсан цар тахалтай холбоотой эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх 22 тэрбум долларын 1200 ширхэг ханган нийлүүлэх гэрээнд дүн шинжилгээ хийгээд үр дүнг нь олон нийтэд танилцуулсан нь нэлээд дуулиан тариад байна.

 Хиймэл амьсгалын аппарат, нэг удаагийн бээлий, хувцас, амны хаалт, тусгай хувцас, корона вирусийн тест, тариур гэх мэт цар тахлын үед стратегийн чухал ач холбогдолтой болж хувирсан зүйлсийг ЗГ-ын өмнөөс худалдан авсан тухай яригдаж байгаа юм. 

 Энэхүү 22 тэрбум долларын гэрээнүүдээс 11 тэрбумын гэрээг нь Консерватив намын найз, хамтран зүтгэгч нар удирддаг компаниуд эсвэл элдэв “идэж уусан” асуудалтай компаниудтай байгуулсан байна. Танил талгүй, улс төрийн нөлөөгүй жижиг компаниуд ЗГ-тай ямар гэрээ байгуулж чадаагүй байна. 

 Их Британийн түүхэнд дэлхийн хоёрдугаар дайнаас хойш эрүүл мэндэд зайлшгүй шаардлагаар гаргаж байгаа хамгийн их мөнгө тул олон нийтийн анхаарлыг онцгой ихээр татаж байгаа аж. 

 Эрх баригч намын нөлөө бүхий албан тушаалтан, хөрөнгө оруулалтын банкир Пол Дейтон корона вирустэй холбоотой худалдан авалтын системийг бий болгожээ. Байгуулсан даруйдаа санхүүгийн ашиг сонирхолтой  эсвэл хувийн холбоо сүлбээтэй компаниуддаа ЗГ-тай олон зуун сая долларын гэрээ байгуулахад нь зуучлан тус болсныг “Нью-Йорк таймс” сонины сэтгүүлчид илрүүлж. 

 Засгийн газрын өмнөөс хувийн компанитай нийлүүлэлтийн гэрээ байгуулахдаа онцгой нөхцөл байдлаар халхавч хийж, ил тод байдлын шаардлагыг цуцалж байгаад олон тэрбумын гэрээг тендергүй, шууд байгуулсан. Гэрээ байгуулсан зарим компанийн удирдлагад нь хуучин сайд, том дарга байсан хүмүүс суудаг эсвэл эрх баригч намд сонгуулиар ихээхэн хэмжээний хандив өргөж байсныг сэтгүүлчид сурвалжлан тогтоосон байна. 

 Мөн 6 тэрбум доллароор  хувийн хамгаалалтын хэрэгсэл нийлүүлэх гэрээг урьд нь энэ чиглэлээр ямар ч үйл ажиллагаа явуулж байгаагүй, туршлагагүй компаниудтай байгуулсныг мөн илрүүлжээ. Тухайлбал, хувийн хамгаалалт хэрэгсэл нийлүүлэх гэрээг загвар зохион бүтээх компани, хортон шавж устгах компани, алт мөнгөн эдлэлийн үйлдвэрлэгч компаниуд авсан байна. 

Заримыг нь нэр дурдвал Брекситийг дэмжигч аналитикийн төвийн зөвлөхийн байгуулсан “Uniserve Group” 1 тэрбум долларын гэрээ байгуулсан.

- “Randox Laboratories” компани өөрийн зөвлөх, сайд Оуэн Патерсоноор дамжуулан 646 сая долларын гэрээг тендергүйгээр авсан. 

-“PPE Medpro” компани нь үүсгэн байгуулагдаад ердөө гурван долоо хоносны дараа 247 сая долларын гэрээ байгуулсан. 

-Хортон шавжтай тэмцэх тусгай хэрэгсэл нийлүүлдэг “PestFix” компани нь 470 сая долларын бараа нийлүүлэх гэрээ байгуулаад 600 мянган ширхэг ашиглах боломжгүй амны хаалт нийлүүлсэн.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 3 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 5 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 8 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 8 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 8 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 10 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 10 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 10 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 13 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23