Улс орнууд Англитай агаарын харилцаагаа зогсоож эхэлжээ

О.Шүрэнцэцэг
2020/12/22

Мутацид орж, өөрчлөгдөн өмнөхөөсөө 70 хувь халдвартай болсон COVID-19-ийг үүсгэгч Их Британиас  илэрсэн тухай мэдээлэл дэлхийн нийтийн анхаарлын төвд байна. Мутацид орсон корона вирус онцгой халдвартай гэдэг үндэслэлээр улс орнууд Их Британитай хийдэг агаарын харилцаагаа тодорхойгүй хугацаагаар хааж эхэлжээ. 

 Одоогийн байдлаар дараах улс орнууд Их Британиас нислэг хүлээж авахаа зогсоогоод байна. Үүнд:

Нидерланд, ОХУ, Франц, Герман, Итали, Литва, Австри, Болгар, Чех, Эстони, Латви, Польш, Норвег, 

Швейцар, Хорват, Финланд, Марокко, Канад, Аргентин, Колумб, Ирланд, Энэтхэг, Молдова, Хонконг

Израил, Турк, Саудын Арави, Оман, Португал. 

 Зарим орны нисэх буудлуудад Англиас ирсэн зорчигчдыг шинжилгээний хариу гартал тусгаарлаж, гэрт нь хариулахгүй байгаа тухай мэдээлж байна. 

 Гэсэн хэдий ч мутацид орж өөрчлөгдсөн вирусийн Нидерланд, Дани, Австрали, Итали дах өвдсөн хүмүүсээс илрүүлээд байгаа аж. Мутацид орсон вирусийг бүр есдүгээр сард илрүүлсэн ч энэ талаар дэлхийн нийтэд дуулаагүй байснаас ийнхүү хэдийн хил давж Австрали хүртэл тархаж амжсан бололтой. Мутацид орсон коронавирусээр өвдсөн хүний тоо арваннэгдүгээр сарын 24-ээс эхлэн огцом нэмэгдсэн юм байна. Үүний дараа арга буюу шинэ корона вирусийн мутацид орсон хувилбарын тухай дэлхий нийтэд мэдэгдэн, хязгаарлалтын илүү хатуу дэглэмд шилжсэн аж.

 Дэлхийн улс орнууд Их Британиас агаарын харилцаагаа тасалж эхэлж байгаа бол британичүүд халдвар хамгийн их газар авсан Лондон хотод түгжигдэхээс эмээж, хотыг олон мянгаараа орхин гарч байна. Одоо хүн амьтангүй эл хуль болсон Лондон хотын төв  “28 Days Later” гэдэг аймшгийн кинон дээр гардагтай төстэй болоод байгаа юм байна.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 3 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 5 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 8 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 8 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 8 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 10 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 10 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 10 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 13 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23