БНХАУ эрчим хүчний нүүрсний гачигдалд оржээ

О.Шүрэнцэцэг
2020/12/22

БНХАУ нь Австралиас нүүрс импортлохоо зогсоосонтой холбоотойгоор эрчим хүчний нүүрсний гачигдалд орж, олон хотын дулааны станцууд хэмнэлтийн горимд шилжиж, цахилгааны хязгаарлалт хийж байгаа тухай “Financial Times” мэдээлсэн байна.

 “China Huadian Corporation” эрчим хүчний компанийн нэг захирал нь “Financial Times”-д ярихдаа “Эрчим хүчний салбарт тогтсон байдлыг өөрчлөхийн тулд импортыг хязгаарлахад л хангалттай байсан. Орон нутгийн олон үйлдвэр, цахилгаан станцууд хангалттай өндөр илчлэг бүхий Австралийн нүүрснээс хамааралтай. Тиймээс одоо түүнээ орлуулах нүүрс хайж асуудалд ороод байна” гэжээ. 

 Тухайлбал, Хунань мужийн удирдлага нь цахилгаан хэмнэх үүднээс шөнөдөө гудамж талбайн гэрэлтүүлгийг унтрааж байхаар шийдсэн. Чанша хотын өндөр барилгууд цахилгаан хэмнэхийн тулд цахилгаан шатнуудаас түр зогсоох хүртэл арга хэмжээ авснаар оффисын олон мянган ажилтнууд ажилдаа очихын тулд дээд давхрууд руу шатаар өгссөн юм байна.

 Консалтингийн “SunSirs” компаниас мэдээлж буйгаар БНХАУ-ын түүхий эдийн толгой боомт Циньхуандао дах эрчим хүчний нүүрсний нөөц нь сүүлийн хоёр жилийн хамгийн доод хэмжээнд хүрсэн төдийгүй, орон нутаг дах эрчим хүчний нүүрсний үнэ Австралийн нүүрсийг хорихын өмнөх үеийнхээс 60 хувиар өсөөд байгаа аж.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 3 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 5 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 8 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 8 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 8 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 10 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 10 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 11 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 13 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23