Энэтхэг Хятад хоёр дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн баяр тэмдэглэхээс татгалзав

О.Шүрэнцэцэг
2020/12/21

Нью-Дели, Бээжин нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан тус бүрдээ 35 баярын арга хэмжээ зохиох гэж байснаа цуцалсан  тухай “The Economic Times” сонин мэдээлжээ. Энэтхэгийн соёлын харилцаа хариуцсан зөвлөлийн Ерөнхий захирал Динеш Патнаик нь тус сонинд ярихдаа “Баярын арга хэмжээнүүдийг албан ёсоор бол цуцлаагүй. Гэхдээ COVID-19”-ийн тархалт, Ладакх дах Энэтхэг-Хятадын хил талууд цэргийн хүчээ зузаатгасан явдал нь баярын арга хэмжээг явуулахад нааштай нөлөөлөөгүй” гэсэн байна.

Уг нь ёслолын арга хэмжээний хүрээнд хоёр их гүрэн чуулга уулзалт зохион байгуулж, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Бээжинд айлчилж, БНХАУ-ын Тэргүүлэгч Си Жинпинтэй уулзах ёстой байжээ. Мөн тус тусын нутаг дээрээ “Гайхамшигтай Хятад орон”, “Итгэмээргүй Энэтхэг улс” гэсэн фото зургийн үзэсгэлэн, хөгжмийн болон бүжгийн их наадам, худалдааны яармаг, кино их наадам зохион байгуулахаар тохирсон байж.

Үүнээс гадна хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойгоор хамтарсан марк гаргах ёстой байсан ч Хятад нь шалтгаанаа тайлбарлалгүйгээр гаргахаас татгалзжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 3 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 5 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 8 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 8 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 8 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 10 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 10 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 11 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 13 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23