Путиныг олон улсын спортын тоглолт биечлэн үзэхийг хориглов

О.Шүрэнцэцэг
2020/12/19

Спортын арбитрын шүүхээс (CAS) ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон Олимпын тоглолтыг биечлэн үзэхийг хориглосон тухай өөрийн сайт дээрээ албан ёсоор мэдэгдсэн байна.

Түүнчлэн Оросын Төрийн тэргүүнээс гадна Оросын Засгийн газар, Ерөнхий сайд, орлогч сайд нар, Төрийн Думын гишүүдийг олон улсын чанартай бүх тоглолтыг биеэр үзэхийг хориглосон, цаашлаад Оросын төрийн бүх л байгууллагын тэргүүнүүд ба тэдний орлогч нар, Ерөнхийлөгчийн тамгын газар, Оросын мөрдөн байцаах хорооны ажилтнуудыг ч олон улсын тэмцээн биечлэн үзэхийг хорьжээ.

Гэхдээ энэхүү хоригт орсон албаны этгээдийг тэмцээн уралдааныг зохион байгуулж буй орны Ерөнхийлөгч эсвэл Ерөнхий сайд албан ёсоор урьсан эсвэл тухайн этгээд нь Олон улсын Олимпын хороо эсвэл Олон улсын Паралимпын хорооны гишүүн бол тоглолт биечлэн үзэж болох юм байна. 

Үүний өмнө CAS нь ОХУ-ын тамирчдыг олон улсын тэмцээн уралдаанд төрийн далбаагаа мандуулахыг хориглож, олон улсын чанартай тэмцээн уралдаан Орост зохион байгуулахыг хоёр жилийн хугацаатай хоригложээ. 

Олон улсын спортын ертөнцөд CAS-ын энэ шийдвэр хэдийн маргаан дэгдээгээд амжсан байна. Зарим нь хэт хатуу шийдвэр, Оросын тамирчид Олимп, дэлхийн аваргын тэмцээнд хоёр жил албан ёсны шигшээ багаар оролцохгүй болно гэдэг бусад тамирчдыг медалийг хийцгүйдүүлнэ гэж байна. Харин зарим нь оросууд WADA-г яллаа, Оросыг хэтэрхий зөөлөн шийтгэлээ гэж халаглаж байна. 

WADA нь Оросын төр нь тамирчдаа системтэйгээр сэргээшээр хангаж байсан гэж буруутган шигшээ багийг нь олон улсын бүх тэмцээн уралдаанаас дөрвөн жилийн хугацаатайгаар хасах шийдвэр гаргасан байсан юм. Үүнийг Оросын албаныхан Спортын арбитрын шүүхэд давж заалдсан нь ийм үр дагавартай байж. Оросын албаныхан өөрсдөө CAS-ын шийдвэрт сэтгэл хангалуун байгаа ч төрийн өндөр албан тушаалтан тэмцээн уралдаан биечлэн үзэхийг хориглосонд сэтгэл дундуур байгаа юм байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 3 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 6 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 8 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 9 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 9 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 10 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 11 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 11 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 13 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23