Путин ээлжит удаагийн урт хугацааны хэвлэлийн хурлаа зохион байгуулав

О.Шүрэнцэцэг
2020/12/18

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин жил болгон дотоодын болон гадаадын сэтгүүлчидтэй уулзаж, олон улсын болон Оросын нөхцөл байдлын талаар асуултад хариулдаг. Энэ удаагийн хэвлэлийн бага хуралд 774 сэтгүүл албан ёсоор бүртгүүлсэн байна. Гэхдээ энэ жил Путин коронавирусийн улмаас ард түмэнтэйгээ уламжлалт шууд ярилцлагаа явуулж чадаагүй тул хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчид төдийгүй жирийн иргэд ч асуулт тавьж, түүнтэй шууд харилцах боломжтой болсноороо арай өргөн хүрээтэй болсон байна.

Сэтгүүлчид, ард иргэд маш олон янзын асуулт тавьснаас түүнийг 2024 онд Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших эсэх тухай асуулт олныг анхаарлыг маш ихээр татав. Путин энэ асуултад хариулахдаа Үндсэн хуульд өөрчлөлт орж, дахин нэр дэвших боломжтой болсон ч эцсийн шийдвэрийг хараахан гаргаж амжаагүй байгаа гэсэн байна. Мөн цар тахлын үеийн эдийн засгийн уналтын талаар ярихдаа Оросын эдийн засаг 3,6 хувь хумигдсан гэж гарч байгаа нь 11 хувиар хумигдсан Их Британи гэх мэт Европын орнуудын дэргэд гайгүй байгаа гэдгийг онцолсон байна. 

Гадаад харилцаатай холбоотой зарим асуултад хариулахдаа Путин Туркийн Ерөнхийлөгч Эрдоганыг тэр бүр Москватай санал нийлээд байдаггүй ч эр хүн шиг байж, хэлсэн амандаа үргэлж хүрдэг гэж магтжээ. АНУ-ын сонгогдсон Ерөнхийлөгчийг Оростой харилцаагаа сайжруулах алхам хийнэ гэдэгт найдаж байгаагаа ч хэлжээ. Бээжинтэй маш олон зүйл дээр санал нийлж байгаа тул Тэргүүлэгч Си Жинпиньтэй сайн санааны, итгэлцлийн харилцаа тогтоосон гэсэн байна. Ямар улсын тэргүүнтэй харилцахад хамгийн амар, харин ямар удирдагч хамгийн хэцүү байсан талаарх асуултад улс гүрний удирдагч гэдэг сайн бэлтгэгдсэн хүмүүс байдаг тул амар эсвэл хэцүү гэж хуваах боломжтой. Бүгд л өөр өөрийн улс орны өмнө тулгарсан асуудлыг шийдэхийг чармайдаг гэжээ.

Гэвч Путины жил болгоны хэвлэлийн бага хурлыг шүүмжилдэг нь бас хангалттай олон, ялангуяа өрнөдийнхөн маш ихээр шүүмжилдэг. Путин нь АНУ эсвэл Герман, Францын удирдагч нар шиг нэн тэргүүнд анхаарах ёстой ажлаа ном журмын дагуу тайван хийгээд явахын оронд хоосон шоудаж, өөрийгөө хязгааргүй эрхт хаан гэдгээ харуулан шоудаж байна гэдэг. Улс орон болон дэлхийн нийтийн хувьд нэн чухал асуудалд анхаарахын оронд хаа нэгтээ жижиг тосгонд халуун ус татах эсвэл хорооны тэтгэврийг хөгшнийг халамжийг ажилтан дайрч доромжилсон гэх мэт элдэв хов жив, бүр доод шатны ажилтнуудыг хийх ёстой ажлыг хийж цаг дэмий үрж байна гэж шүүмжилдэг. 

Ийм хэвлэлийн бага хурал нь Путины хязгааргүй их эрх мэдлийг харуулдгаараа түүний рейингт сайн ч гэлээ Оросын төрийн систем үндсээрээ ялзарч, шат шатны удирдлагууд үг дуугүй хийх ёстой ажлаа хийхийн оронд дээрээс заавар удирдамж ирэхийн хүлээн авлига, хээл хахууль идэгдэн дэмий суудал эзэлж суудгийг харуулж байна гэж шүүмжилдэг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 3 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 6 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 8 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 9 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 9 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 10 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 11 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 11 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 13 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23