“Facebook”-ийг хүчээр задалж магадгүй

О.Шүрэнцэцэг
2020/12/18

Энэ долоо хоногт Америкийн эрх баригчид “Facebook” компанийн эсрэг хамтарсан зарга гаргасан нь энэхүү олон нийтийн сүлжээний салбарын үлэмж биет компанийг хүчээр бутлах гэсэн хамгийн ноцтой оролдлого болсон тухай “The Hill” бичсэн байна.

Шүүхэд АНУ-ын 48 муж ба харьяат газар нутгийн прокурорууд ба АНУ-ын Холбооны худалдаан комиссоос хандан заргасан үүсгэсэн байна. 

Энэ бүх зарга хоорондоо тун ялихгүй ялгаатай ч бүгд “Facebook”-ийг олон нийтийн сүлжээний зах зээл дээр өрсөлдөөнийг бууруулах зорилгоор өрсөлдөгч компаниудаа худалдан авснаар хэрэглэгчдэд хүртээмжтэй хувилбаруудын чанарыг эрс бууруулсан гэдэг дээр санал нийлсэн байна. 

Иймд хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах үүднээс “Facebook”-ийн мэдэлд байгаа зарим олон нийтийн сүлжээг албан хүчээр худалдах замаар асуудлыг шийдэхийн Ерөнхий прокурорууд болон монополийнэсрэг албаныхан санал болгожээ. Тодруулбал, шүүхээс шийдвэр гарган 2012 ба 2014 онуудад “Facebook”-ийн худалдан авсан “Instagram” ба “Whatsapp” хоёрыг хүчээр худалдахыг хүсэлт гаргажээ.

“Facebook” компани зах зээлд монопол байдалтай болсноор реклам өгөгч компаниудыг илүү өндөр үнээр, цөөн боломж бүхий талбарууд дээр хүчээр сурталчилгаа байрлуулдаг болгож хохирол учруулсан гэж Холбооны худалдааны комисс үзсэн байна. 

Үүний хариуд төрийн хяналтын байгууллагуудад нэр гарсан бүх худалдан авалтыг зогсоож, болиулах бүрх эрх мэдэл байсаар атал, зөвшөөрсөн гэдгийг “Facebook” сануулсан байна. “Facebook”-ийн хуулийн ерөнхий зөвлөх болох Женнифер Ньюстед нь “Энэ бол урваж шарвасан явдал. Үнэн хэрэг дээрээ комиссын өөрөө хэдхэн жилийн өмнө эдгээр худалдан авалтыг зөвшөөрсөн гэдэг хамгийн чухал баримтыг 53 нүүр заргадаа дурдалгүй өнгөрсөнбайгаа юм. Одоо Засгийн газар нь цаашдаа ямар ч худалдан авалт эцсийн биш гэсэн айдас төрүүлэм анхааруулга явуулж, бүгдийг шинээр эхлүүлэх гэж байна”гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 3 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 6 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 8 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 9 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 9 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 10 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 11 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 11 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 13 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23