Энэтхэг нь бие даан зохион бүтээсэн “Притхви-2” гэдэг ойрын зайн баллистик пуужингаас хоёрыг харваж туршсан тухай ANI агентлаг мэдээлсэн байна. Туршилтыг тус улсын зүүн хэсгийн Одиша муж дах туршилтын талбар дээр явуулжээ.
Нэг шатлалтай хөдөлгүүр бүхий “Притхви-2” пуужин нь 350 км хүртэлх зайнд 1000 кг ердийн тэсрэх бодис эсвэл цөмийн цэнэгт хошуу хүргэх чадвартай. Энэ удаагийн туршилтын үеэр пуужин нь хөөрөх явцад тооцоологдсон бүх үзүүлэлтүүд хүрч, байлдааны өндөр чадвартай гэдгээ харуулсан гэж зохион бүтээсэн Энэтхэгийн батлан хамгаалах судалгаа ба бүтээлийн агентлаг “DRDO” мэдээлсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна