Сэлэнгэ аймагт 11 байршилд 113 иргэн тусгаарлах байранд хяналтад байна

О.Шүрэнцэцэг
2020/12/17

Өнөөдөр Сэлэнгэ нутагт вирусын тохиолдол нэмж бүртгэгдээгүй сайхан мэдээтэй уулзаж байна. Энэ бол Сэлэнгэчүүд та бидний хамтын зүтгэлийн үр дүн юм.Энэ аюулт вирусын тархалтыг зогсоох хамгийн найдвартай, Олон улсад өргөнөөр хэрэглэж байгаа арга бол аль болох гэр гэртээ байж, бусадтай ойроос харьцаанд орохгүй байх гэдгийг өдөр болгон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр байнга анхааруулж байгааг дагаж мөрдөнө үү. Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг, хатуу хөл хорионы дэглэм” Сүхбаатар, Алтанбулаг сумдуудад хэвээр мөрдөгдөж байгаа учир энэ 2 сумын иргэд гадуур гарахгүй байхад анхаарна уу. Өнөөдөр 0 боллоо гээд хэрхэвч тайвширч болохгүй. Улам хичээж байж 0 гэсэн тоог олон өдрөөр үргэлжлүүлнэ гэдгийг анхааруулъя.Өнөөдрийн бас нэгэн сайхан мэдээ бол манай аймгийн анхны тохиолдлууд болох 30 гаруй иргэд ХӨСҮТөв болон Цэргийн төв эмнэлэгт эмчлэгдэж байгаад эдгэрч гэр гэртээ ирж байна.

Эдгээр иргэд ирээд гэр гэртээ 7-14 хоног тусгаарлалтад байна. Иймээс ар гэрийнхэн нь хоол, хүнсээ сайн бэлтгэж, гэрээс гарч бусадтай нийгмийн харилцаанд орж болохгүй гэдгийг сайн ойлгоорой. Эдгээр иргэдэд сумын Онцгой комиссын баг бүрэлдэхүүн анхаарал хянталтаа сайн тавьж ажиллана.Аймгийн хэмжээнд 11 байршилд 113 иргэн тусгаарлах байранд хяналтад байна. 12-р сарын 16-ны өдөр сумдын бүсчилсэн цэгүүдээр 343 иргэдийг түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд хамруулж, хөдөлгөөнд оролцууллаа.Сэлэнгэ аймгаас гарах хөдөлгөөнд 379 иргэн оролцсон бол, аймаг, сумдад ирэх хөдөлгөөнд 267 иргэн оролцсон байна.Улсын хилээр орох чиглэлд ачаа тээврийн 6 галт тэрэгний 293 вагон, 12 ажилтан, гарах чиглэлд 7 галт тэрэг 246 вагон, 14 ажилтныг нэвтрүүллээ.

Алтанбулаг, Сүхбаатар сумын иргэд гэртээ байж, улс, аймгийн Онцгой комиссын шийдвэрийг мөрдөж байж сайхан цагийг хамтдаа авчирна гэдгийг ойлгоорой.

ИРГЭН БҮР АНХААРАЛ БОЛГООМЖЛОЛОО СУЛРУУЛАХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЪЯ.
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 3 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 5 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 8 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 8 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 8 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 10 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 10 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 11 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 13 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23