Европын холбоо интернэт эдийн засгаа журамлаж эхэлжээ

О.Шүрэнцэцэг
2020/12/17

Европын холбооны удирдлага хэрэглэгчдийнхээ эрх ашгийг хамгаалах, Америкийн технологийн аварга том компаниуд зах зээл дэх давамгай байдлаа урвуулан ашиглахаас урьдчилан сэргийлэх зорилгоор интернэт эдийн засагтаа зохицуулалт хийж эхэлсэн байна. Тухайлбал, Европын холбооны удирдлага нь “Facebook”, “Google”, “Apple”, “Amazon” компаниудын зориулсан хатуу дүрэм, журам боловсруулсан байна.

Тухайлбал, аварга том компаниуд зах зээлд бие даасан жижиг өрсөлдөгчид гарч ирэхэд саад хийхээс сэргийлсэн “Тоон зах зээлийн тухай акт” нэртэй шинэ хууль санаачилжээ. Энэ хуулийн дагуу том компаниуд нь шударга өрсөлдөөний дүрмийг удаа дараалан зөрчвөл Европын холбоон дах эргэлтийн жилийн эргэлтийн хөрөнгийн 10 хувиар торгоно. Том компаниуд хоорондоо нийлсэн, хоршсон, өрсөлдөгчөө худалдан авах зэрэг бүх арга хэмжээнийхээ талаар Европын холбооны удирдлагад урьдчилан мэдэгдэж байсан ёстой болсон. Түүнчлэн хэрэглэгчийг дагалдах программ хангамж устгахыг хориглож болохгүй гэх мэт хэд хэдэн шинэ заалт нэмсэн байна. 

Мөн “Тоон үйлчилгээний талаарх акт” гэж нэрлэгдсэн дараагийн хуулиар дээр нэр гарсан аварга компаниудыг хууль бус контентыг устгаж байхыг үүрэгдэж. Хэрэв санал болгож буй контент нь хуульд нийцсэн байвал яагаад түүнийг хэрэглэгчид санал болгож байгаагаа тайлбарлаж байх ёстой болсон. Эдгээр шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд жилийн эргэлтийн 6 хувиар торгоно. 

Мөн 45 сая буюу Европын холбооны хүн амын 10 –аасдээш хувьтай тэнцэх хэрэглэгчидтэй компаниудыг том компани гэж тооцож байхаар болсон байна.

Гэхдээ эдгээр хуулийг Европын холбоо даяар мөрдөж эхлэхийн өмнө гишүүн орнуудын парламентаар хэлэлцэгдэн дэмжигдэж, дараа Европын холбооны парламентаар батлагдах ёстой тул хэрэгжиж эхлэх хүртэл нэлээд хэдэн сар, жил болох юм байна. Энэ хооронд дээр нэр гарсан технологийн аварга компаниуд хуулийг батлуулахгүйн төлөө нэлээд арга сүвэгчлэн лоббидно гэж таамаглаж байгаа аж.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 3 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 5 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 8 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 8 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 8 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 10 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 10 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 11 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 13 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23