Өвөлжилт хүндэрсэн аймгуудад өвс, тэжээл олгох Засгийн газрын тогтоол гарлаа

О.Шүрэнцэцэг
2020/12/16

УИХ-ын дарга Г.Занданшатарын өгсөн чиглэлийн дагуу өвөлжилт хүндэрсэн аймгуудад өвс, тэжээл олгох Засгийн газрын тогтоол гарлаа

Ковид-19 цар тахлын хажуугаар амьдрал үргэлжилж 12 дугаар сар гарч Монголчууд бидний хэлдгээр хүйтний эрч наашилсны дохио болсон ЕС эхлэх дөхөж байна. Ес эхлэх нь малчдын аж амьдралын хувьд жилийн хамгийн хүнд цаг үеийн нэгд зүй ёсоор тооцогддог.

Энэ сарын 1-нд УИХ-ын дарга аймгуудын ИТХ-ын дарга нартай уулзалт хийсэн билээ.

Тус цахим уулзалтын үеэр нийт нутгийн 70-аас дээш хувьд 5-30 см цасан бүрхүүл тогтож, цаашид өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа талаар мэдэгдэж ялангуяа Баянхонгор аймаг 80% буюу хамгийн өндөр эрсдэлтэйд тооцогдож байгааг онцлон тэмдэглэсэн юм.

Тиймээс тус аймгийн малчидтай шуурхай цахим уулзалт зохион байгуулсны маргааш нь буюу 12 дугаар сарын 2-нд Баянхонгор аймгийн сумдын удирдлагуудтай ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханы хамтаар мөн цахимаар уулзаж тус яаманд чиглэл өгсөн.

Энэ чиглэлийн дагуу өнөөдөр өвөлжилт хүндэрсэн зарим аймгуудад “Улсын нөөцөөс өвс, тэжээл гаргах тухай” Засгийн газрын тогтоол батлагдлаа.

Тус тогтоолд дараах аймгуудад нийт 2,3 тэрбум төгрөгийн өртөг бүхий өвс тэжээлийг улсын нөөцөөс үнэгүй болон 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор тусгагдсан байна. Үүнд:
Архангай
БАЯНХОНГОР
Баян-Өлгий
Завхан
Увс
Говь-Алтай
Говьсүмбэр
Дархан-Уул
Дундговь
Дорноговь
Дорнод
Хэнтий
Өвөрхангай
Өмнөговь
Төв
Ховд аймагт тус тус эрсдэлийн үнэлгээг харгалзан, хуваарийн дагуу улсын нөөцөөс өвс, тэжээл олгохоор болсон байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 3 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 5 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 8 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 8 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 8 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 10 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 10 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 11 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 13 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23