Алтбанбулаг, Сүхбаатар сумын иргэд анхаарал, болгоомжлолоо сулруулж болохгүй

О.Шүрэнцэцэг
2020/12/16

Сэлэнгэчүүд бид тайвширч, анхаарал болгоомжоо сулруулж болохгүй гэдгийг Эрүүл мэндийн яам, ХӨСҮТөвийн ойрын өдрүүдийн мэдээлэл харуулж байгааг онцгой анхаарна уу!!!

Өнөөдөр 1 тохиолдол Сүхбаатар сумын 3-р багт бүртгэгдлээ. Өмнөх тохиолдлын ойрын хавьтал, тусгаарлалт хяналтад авсан иргэн байна.

Иргэд та бүхэн тэр дундаа Сүхбаатарчууд илүү их сонор сэрэмжтэй, халдвар хамгааллын дэглэмээ чанд баримталж, бусад сумдын иргэд Сүхбаатар сумруу замын хөдөлгөөнд оролцохгүй байх, нийт иргэд Мэргэжлийн байгууллагуудын заавар, зөвлөмжийг мөрдөн, шаардлагыг чанад биелүүлж вирусын тархалтыг зосгоон 0 болгоход хувь нэмрээ оруулна уу.

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн “Ковид”-ын тасагт 21 тохиолдол эмчлэгдэж байна. 1 иргэний биеийн байдал хүндэвтэр, бусад нь хөнгөн шинж тэмдэгтэй, эмчилгээ хэвийн явагдаж байна.

Аймгийн хэмжээнд нийт 9 байршилд 101 иргэн тусгаарлах байранд хяналтад байна. Аймгийн Онцгой комиссоос хатуу хөл хорионы дэглэмд шилжсэн үед төр, төсвийн болон, хувийн хэвшлийн байгууллагууд цаашид ямар горим журмаар үйл ажиллагаагаа явуулахыг тодотгож, санал дүгнэлтээ боловсруулан Улсын Онцгой комиссоос заавар зөвлөмж авч хамтран ажиллаж байна. 12 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгаас гарах хөдөлгөөнд 237 иргэн, орох хөдөлгөөнд 338 оролцсон байна. Улсын хилээр орох чиглэлд ачаа тээврийн 7 галт тэрэгний 310 вагон, 14 ажилтан, гарах чиглэлд 6 галт тэрэг 229 вагон, 12 ажилтныг шалган нэвтрүүллээ. Ариутгал, халдваргүйжүүлэлтийг шаардлагатай объектуудад тухай бүр хийж, хяналт шалгалтын 175 цэгт 400 орчим харуул хамгаалалтын ажилтнууд үүрэг гүйцэтгэж байна. Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сүхбаатар сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэг, хатуу хөл хорионы дэглэм хэвээр мөрдөгдөж байгаа тул энэ 2 сумын иргэд урдын адил гэр, гэртээ байж улс, аймгийн Онцгой комиссын шийдвэрийг дагаж мөрдөх үүргээ биелүүлэхийг онцгойлон анхааруулъя. Иргэд та бүхэн хувийн болоод гэр бүлийн ариун цэвэр, ариутгал халдваргүйжүүлэлтээ сайн хийж, иргэн бүр сонор сэрэмжтэй байна уу!!!

ИРГЭН БҮР ХАРИУЦЛАГА, УХАМСАРТАЙ БАЙЖ ЭРҮҮЛ БҮС НУТГИЙГ ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 3 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 5 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 8 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 8 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 8 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 10 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 10 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 11 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 13 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23