Хятад, Туркийн Гадаад хэргийн сайд нар утсаар ярилцав

О.Шүрэнцэцэг
2020/12/16

БНХАУ ба Туркийн улсуудын гадаад хэргийн сайд нар утсаар ярьж, зарим чухал асуудлаар санал солилцсон тухай “Синьхуа” агентлаг мэдээлсэн байна. Туркийн Гадаад хэргийн сайд М.Чавушоглу нь дараа жил энэ хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жил болох гэж байгаатай холбоотойгоор хоёр улсын харилцааг шинэ түвшинд гаргахад бэлэн гээд корона вирусийн эсрэг Хятадын вакциныг аюулгүй гэж үзэж байгаа тул нэн даруй худалдан авахаар шийдсэн тухайгаа дуулгажээ.

Хятадын Гадаад хэргийн сайд Ван И нь Бээжин корона вирусийн эсрэг тэмцэлд Туркт бүх талын дэмжлэг үзүүлэхээр бэлэн гэдгийг онцолсон байна. Мөн алан хядлагын эсрэг тэмцэлд давхар стандарт мөрддөг явдлыг арилгах хэрэгтэй гээд Шинжаанд үйл ажиллагаа явуулдаг “Дорнод Туркестаны исламын хөдөлгөөн” гэдэг байгууллагыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл алан хядах байгууллага гэж хүлээн зөвшөөрсөн, энэ байгууллагын эсрэг тэмцэх нь бүх улс орны үүрэг гэж мэдэгджээ.

Үүний хариуд Туркийн сайд өөрийн улсыг НҮБ-ын АЗ-ийн шийдвэрийг тууштай дагаж, мөрдөнө гээд Хятадын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг эвдэхийг ямар ч улсад зөвшөөрөхгүй гэсэн байна.

Туркийг ОХУ-аас С-400 систем худалдан авсны хариуд АНУ-ын зүгээс хоёр өдрийн өмнө хориг арга хэмжээ авсны дараа ийнхүү БНХАУ ба Туркийн Гадаад хэргийн сайд нар утсаар ярьсан тохиолдлын зүйл биш гэж шинжээчид үзжээ. Исламын шашныг хамгаалагч гол улс гэж өөрийгөө харуулахыг хичээж байгаа Туркийн Гадаад хэргийн сайдаас Шинжааны салан тусгаарлагч лалын шашинтнуудыг бүлэглэлд дэмжлэг үзүүлэхгүй гэсэн амлалтыг авна гэдэг БНХАУ-ын хувьд тун муугүй ололт гэсэн байна. Туркийн хувьд АНУ-ын хориг арга хэмжээнд өртөөд байгаа Бээжинтэй, тэр дундаа хамгийн их шүүмжлэл дагуулдаг Шинжааны асуудлаарсанал нэг гэдгээ харуулж бие даасан бодлого явуулдаг, ямар ч хориг арга хэмжээнээс айхгүй гэдгээ харуулсан. Гэхдээ энэ бүхнийг Хятадын явуулж байгаа “вакцины гадаад бодлого”-ын бас нэг ялалт үзэж байгаа юм байна. Корона вирусийн улмаас Туркийн аялал жуулчлалын салбар ихээхэн хохирол амсаад байгаа тул вакцин нь тус улсын эдийн засагт амин чухал ач холбогдолтой болж хувираад байгаа аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 2 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 5 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 7 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 8 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 8 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 9 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 10 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 10 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 12 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23