“Твиттерийн алуурчин” цаазаар авах ял авлаа

О.Шүрэнцэцэг
2020/12/16

Токио хотын шүүх “Твиттерийн алуурчин” гэж нэрлэгдээд байсан 30 настай ТакахироШираисид цаазаар авах ял оноосон тухай “Kyodo News” агентлаг мэдээлсэн байна.

ТакахироШираиси нь амиа егүүтгэх талаар эргэцүүлсэн бичвэр бүхий “Твиттер” хэрэглэгчидтэй тусгайлан танилцдаг байж. Сайн танилцсаны дараа гэртээ урьж авчраад амийг нь хөнөөж, мөчилж хаядаг байсан аж. Үүнээс болж “Твиттерийн алуурчин” хоч авсан энэ этгээд 2017 онд найман эмэгтэй, нэг эрэгтэйн аминд хүрсэн.

Хэрэгтэн хохирогчид амиа егүүтгэх хүсэлтэй байсан тул амийг нь хөнөөхөд зөвшөөрсөн гэж мэдэгдээд байсан. Харин улсын яллагч нь хохирогчид амийг нь таслахыг зөвшөөрөөгүй, эсэргүүцэл үзүүлж байсан тул хэрэгтэнд цаазаар авах ял ногдуулах ёстой гэж үзсэн байна.

Харин шүүгч нь хэрэгтнийг маш хэрцгий гэмт хэрэг үйлдсэн гээд, хариуцлага хүлээх чадвартай гэж тул ийм шийтгэл ногдуулсан байна. Түүнчлэн шүүгч нь орчин үеийн нийгэмд олон нийтийн сүлжээний гүйцэтгэж байгаа үүргийн талаар хүмүүс сайтар эргэцүүлэх ёстой гэдгийг онцолжээ.

Такахиро нь 2017 оны наймаас аравдугаар сарын хооронд 15-аас 26 насны есөн хүний аминд хүрсэн юм. Цагдаа нар 2017 оны Хэллоуин баярын үеэр ердөө 13,5 м2 талбайтай гэрт нь нэгжлэг хийх үеэр хөргөгч, багажийн хайрцагт хийсэн 9 толгой, 240 ясыг олж, хэргийг илрүүлжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 2 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 5 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 7 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 8 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 8 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 9 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 10 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 10 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 12 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23