АНУ “Умард урсгал-2”-ыг зогсоож дийлсэнгүй

О.Шүрэнцэцэг
2020/12/16

ОХУ нь АНУ-ын янз бүрийн сүрдүүлэг, хориг арга хэмжээг үл тоон “Умард урсгал-2” хий дамжуулах хоолойгоо үргэлжлүүлэн угсарч эхэлсэн тухай “Bloomberg” мэдээлж байна. Германы мэдлийн усанд оросын хоолой угсрагч усан онгоцнууд ажлаа эхлүүлжээ. Одоогоор Оросын “Фортуна” нэртэй хоолой угсрагч усан онгоц 2,6 км урттай төгсгөл хэсгийг угсрах ажлыг дуусгаж байна. 

Оросыг байгалийг шатдаг хий дамжуулах хоолой угсрах ажлыг өнгөрсөн жил дуусгах ёстой байсан ч ажилд хамтран оролцсон Европын компаниудын эсрэг АНУ санхүүгийн хориг арга хэмжээ авахаар сүрдүүлсний дараа түр зогсоод байсан юм. Түүнчлэн Оросын сөрөг хүчний удирдагч гэгддэг А.Навальныйг химийн хороор хордуулсан тухай мэдээ тармагц сөрөг хүчнээ хордуулдаг Оросын Засгийн газрын төслийг хаах ёстой гэж Германы эрх баригчдад нэг хэсэг шахалт үзүүлсэн ч үр дүнд хүрч чадсангүй.

Оросыг угсралтын ажлаа эхлүүлсэн сургаар Вашингтон “Умард урсгал-2”-ын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авахаар зэхэж байна. АНУ нь хий дамжуулах бас нэг хоолой ашиглалтад орвол Орос нь Европт хэтэрхий их нөлөө үзүүлэх болно, ардчилалд аюул учирна гэж тайлбарлаж байгаа. Гэвч үнэн хэрэг дээрээ АНУ нь өөрийн нутаг дээр олборлосон занарын шатдаг хийгээ Европт борлуулах арга хайж байна гэдэгт дийлэнх шинжээчид санал нийлсэн. Оросоос хямд үнэтэй байгалийн шатдаг хий авч байгаа цагт Европын орнууд өндөр үнээр АНУ-аас шингэрүүлсэн шатдаг хий худалдаж авахгүй нь ойлгомжтой тул дамжуулах хоолойг хүчтэй эсэргүүцсэн ч ийнхүү тусыг олоогүй бололтой.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 2 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 5 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 7 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 8 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 8 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 9 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 10 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 10 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 12 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23