“Global Finance” сэтгүүл Голомт банкийг 2020 оны Монгол Улсын Шилдэг Дижитал банкаар шалгарууллаа

О.Шүрэнцэцэг
2020/12/15

Олон улсын банк санхүүгийн салбарын нэр хүндийг тодорхойлогч “Global Finance” сэтгүүл 2020 оны дэлхийн шилдэг банкнуудыг шалгруулснаас  Монгол Улсаас Голомтбанк “Шилдэг Дижитал банк”-аар тодорлоо. Ингэснээр Голомт банк “Global Finance”сэтгүүлийн шагналыг 6 дахь удаагаа хүртэж байна.

Дижитал хувьслын эхлэлийг тавьж, технологи суурьтай банкны бүтээгдэхүүн, үйлчилгээгээр салбартаа тэргүүлэгч Голомт банк нь байгуулагдсан цагаасаа эхлэн өнөөг хүртэл мэдээллийн технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж, шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлсээр ирсэн билээ. 2020 онд гэхэд Голомт банк хэрэглэгчийн зан төлөв, хэрэглээнд суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээний боломжууд, хиймэл оюун ухаанд суурилсан нэмэлт функцуудыг агуулсан өнгө дизайны шинэ шийдэл бүхий шинэчлэгдсэн Дижитал банк 5.0-ийг танилцуулсан билээ. Түүгээр зогсохгүй Мобиком Корпораци, Tridium Key ХХК-тай хамтарсан сим картан дээр суурилсан тоон гарын үсгийн үйлчилгээ, Жамуха платформ буюу Блокчэйнд суурилсан шийдэл, Open Banking систем зэрэг технологид суурилсан банкны шинэлэг үйлчилгээнүүдийг салбартаа нэвтрүүлсээр байна.

“Global Finance” сэтгүүл нь шилдгүүдийг тодруулахдаа сүүлийн нэг жилийн хугацаан дахь санхүүгийн үзүүлэлт, бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, үйлчилгээний сувгийн тэлэлт, харилцагчийн үйлчилгээ, шинээр нэвтрүүлсэн технологийн дэвшил зэрэг үндсэн шалгуур үзүүлэлтийг харгалзан үздэг бөгөөд Монгол Улсын банкны системд тэргүүлэх байр суурь, харилцагчдынхаа эрэлт хэрэгцээнд тулгуурласан шинэ үйлчилгээ, шилдэг технологи нэвтрүүлсэн байдал  зэрэг н ьГоломт банкийг Шилдэг Дижитал банкаар шалгаруулах үндэслэл болжээ.

Эдгээр амжилтыг үнэлэн “Global Finance” сэтгүүлээс Голомт банкийг Монгол Улсын 2020оны “Шилдэг Дижитал банк”-аар өргөмжилсөн нь нийт харилцагчдын маань бидэнд хүлээлгэсэн итгэлийн үр шим билээ. Эрхэм харилцагч та бүхэндээ баярлалаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 2 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 5 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 7 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 8 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 8 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 9 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 10 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 10 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 12 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23