Энэтхэгийн Засгийн газар болзошгүй дайнд ашиглах нөөц бий болгоно

О.Шүрэнцэцэг
2020/12/15

Энэтхэгийн Засгийн газар дайн гарсан нөхцөлд ашиглах буу зэвсэг, сум гал хэрэгслийн нөөцөө 15 хоногийнхоор нэмэгдүүлэх зөвшөөрлийг зэвсэгт хүчиндээ өгсөн тухай “Times of India” сонин мэдээлсэн байна.

Тодруулбал Зүүн Ладакхад Хятадтай зэвсэгт тулаан эхлүүлсэн нөхцөлд ашиглах зорилгоор зэвсэг, сумны нөөцөө 15-I түвшинд хүртэл нэмэгдүүлэхийг зөвшөөрч. Энэ нь Хятад ба Пакистаны эсрэг хорё фронтоор нэгэн зэрэг 15 хоног эрчимтэй байлдааны ажиллагаа явуулахад хүрэлцэх хэмжээний нөөц гэсэн үг юм байна. Сум, зэвсгийн Энэтхэгийн болон гадаадын үйлдвэрлэгчдээс худалдан авах аж.

Хуучин Энэтхэгийн зэвсэгт хүчин 40 хоног байлдааны ажиллагаа явуулахад шаардлагатай сум, зэвсгийн нөөцтэй байх ёстой байсан ч хадгалалтын бэрхшээл болон байлдааны шинэ тактикийн нөлөөгөөр нөөцийн хэмжээг 10 өдрийнх болгож багасгаад байжээ. 

Зэвсэг, сум худалдан авахад 500 тэрбум рупи төсөвлөсөн байна.


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 2 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 5 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 7 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 8 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 8 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 9 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 10 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 10 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 12 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23