У.Хүрэлсүх: Ирэх 7-р сарын 1-нийг хүртэл өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг нэмэх ёсгүй

О.Шүрэнцэцэг
2020/12/13

Монгол улсын Засгийн газрын хуралдаанаар айл өрх, зарим ААН-үүдийн хэрэглээний цахилгааны төлбөр, ус, дулаан, хогны төлбөрийг долоон сарын хугацаанд чөлөөлж, тэглэж байгаа тухай хэлэлцэн баталсан тухай МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдлээ. Монгол улсын нийт айл өрхүүдийн цахилгааны төлбөрийг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл чөлөөлж, 100 мкв хүртэлх талбайтай орон сууцанд амьдардаг иргэдийн дулаан, ус, хогны үнийг мөн тэглэж байна. Сайжруулсан шахмал түлшний үнийг 50 хувиар бууруулаад удаагүй байгаа бол өнөөдрөөс эхлэн 75 хувь хүртэл бууруулж нэг шуудай нүүрсний үнэ 973 төгрөг болж байгаа юм. Ийнхүү шахмал сайжруулсан түлшний үнийг хөнгөлж буй асуудлыг “Эрдэнэс Таван Толгой” ХК хариуцаж байгаа юм байна.
Харин дээрхи арга хэмжээнүүдийн санхүүжилтийн эх үүсвэрийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хариуцна гэдгийг МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ. Учир нь өнгөрсөн онд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ашигтай ажиллаж 1 их наяд төгрөгийн татварыг улсад төлсөн. Энэ жил мөн ийм хэмжээний татвар төлнө. Нийт долоон сарын хугацаанд хэрэгжих уг дэмжлэгт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 650 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтийг гаргах юм байна. Тиймээс талх болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөхгүй хэмээн тооцож байгаа юм байна. Харин ААН байгууллагууд ажлын байрыг хадгалах тал дээр онцгой анхаарах хэрэгтэй хэмээн хэллээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 2 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 5 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 7 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 7 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 7 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 9 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 9 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 10 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 12 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23