ЗГ: Сайжруулсан түлшний үнийг 75 хувиар бууруулахаар боллоо

О.Шүрэнцэцэг
2020/12/13

Монгол улсын Засгийн газрын хуралдаанаар айл өрх, зарим ААН-үүдийн хэрэглээний эрчим хүч, ус, дулаан, хогны төлбөрийг долоон сарын хугацаанд чөлөөлж, тэглэж байгаа тухай хэлэлцэн баталсан тухай МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдлээ. Монгол улсын нийт айл өрхүүдийн цахилгааны төлбөрийг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл чөлөөлж, 100 мкв хүртэлх талбайтай орон сууцанд амьдардаг иргэдийн дулаан, ус, хогны үнийг мөн тэглэж байна. Сайжруулсан шахмал түлшний үнийг 50 хувиар бууруулаад удаагүй байгаа бол өнөөдрөөс эхлэн 75 хувь хүртэл бууруулж нэг шуудай нүүрсний үнэ 973 төгрөг болж байгаа юм. Ийнхүү шахмал сайжруулсан түлшний үнийг хөнгөлж буй асуудлыг “Эрдэнэс Таван Толгой” ХК хариуцаж байгаа юм байна. Харин төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит түүний оролцоотой хуулийн этгээд, уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэр, БССБ, криптовалюттай холбоотой үйл ажиллагаа эрхлэгч, газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бөөний болон тусгай зөвшөөрөл эзэмшигчид, интернет, үүрэн холбооны үйл ажиллагаа эрхлэгч тусгай зөвшөөрөл эзэмшигч, согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч, өнгөт металл, цементийн үйлдвэр ажиллуулж байгаа ААН-үүдэд уг дэмжлэг хамаарахгүй юм. 
Ийнхүү дээрх арга хэмжээнүүдийн санхүүжилтийн эх үүсвэрийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хариуцна гэдгийг МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ. Учир нь өнгөрсөн онд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ашигтай ажиллаж 1 их наяд төгрөгийн татварыг улсад төлсөн. Энэ жил мөн ийм хэмжээний татвар төлнө. Нийт долоон сарын хугацаанд хэрэгжих уг дэмжлэгт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 650 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтийг гаргах юм байна. Тиймээс талх болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөхгүй хэмээн тооцож байгаа юм байна. Харин ААН байгууллагууд ажлын байрыг хадгалах тал дээр онцгой анхаарах хэрэгтэй хэмээн хэллээ.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Энэ сарын 15-наас тээврийн хэрэгсэл тэгш, сондгойгоор зорчино 19 цагийн өмнө
Аюулт үзэгдэл, ослын 106 дуудлагаар 56 иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Улаанбаатар хотын 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 21 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 71 этгээдийг илрүүлжээ 21 цагийн өмнө
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 21 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15560 боллоо Өчигдөр
THE HU-ийн 10 жил: Дэлхийд хүрсэн 10 түүхэн амжилт Өчигдөр
Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэнэ Өчигдөр
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Rusal Улаанбаатарын ойролцоо кабелийн үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна 2026/08/01
ҮСХ: Махны үнэ өмнөх 7 хоногоос 1.4-1.6 хувиар буурчээ 2026/08/01
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ 2026/08/01
Өнөөдрөөс улсын чиглэлийн авто зам ашигласны төлбөр шинэчлэгдлээ 2026/08/01
Нийслэлд 23 хэмийн дулаан байна 2026/08/01
Үерийн аюултай түвшинг туул гол 54 см давсан байна 2026/07/31
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ 2026/07/31
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 2026/07/31
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ 2026/07/31
Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна 2026/07/31
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана 2026/07/31