​ УИХ-ын дарга Г.Занданшатар МҮОНРТ-ийн тухай хуулийг өөрчлөх, ажлын хэсэг байгуулах тухай мэдэгдэв

Н.Мижидмаа
2020/12/11

Монголын ард түмний хойморт заларч, оюун санааны зүг чиг болж байдаг МҮОНРТ--ийн удирдах дээд байгууллага болох үндэсний зөвлөлийн 7 гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг чуулганаар өчигдөр хэлэлцэв. МҮОНРТ тойрсон хөрөнгө мөнгө, албан тушаал, ажил хэргийн маргаан, хэрүүл тасралгүй 20 гаруй жилийг үджээ. Энэ бол тухайн байгууллагын уран бүтээлчидийн дотоод тэмцэл  гэхээсээ илүүтэй хуулинд, тогтолцоонд нь асуудал байна гэж УИХ--ын дарга үзэж өчигдөр чуулганы индэр дээрээс ажилчид нь эсэргүүцэж байгаа нэр дэвшигчийг нэрээ татахыг, улмаар МҮОНРТ--ийн хуулинд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулах тухай эрс мэдэгдэл хийлээ.  

УИХ--ын дарга Г.Занданшатар : “Үндэсний олон нийтийн радио телевизийн хуулинд өөрчлөлт оруулах ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар байгуулна. ТББХ ажлын хэсэгт орох гишүүдийн саналаа боловсруулж яаралтай өгөх хэрэгтэй.” 
“МҮОНРТ-ийн удирдах зөвлөлийг компани шиг үзэхгүй. Энэ хуулийг анх хийхдээ DW, NHK зэрэг олон улсын телевизүүдийн туршлага дээр үндэслэн тус зөвлөлийг байгуулсан.”
“Урьд өмнө нь засгийн газрын харьяа ММ агентлаг гэж байсныг засгийн газрын мэдээлэгч статусаас нь салгаж УИХ болон бусад институциудын оролцоотой  төрийн агентлаг болгож өөрчилсөн түүхтэй.”
  “Гэвч цаг үеийн шаардлагаар тал талын томилгооны асуудал, радио телевизийн санхүү эдийн засгийн байдал, түүнд тавих хяналт зэрэг нь хуульд зайлшгүй өөрчлөлт оруулахыг шаардаж байна.”
“Өнөөдөр ч гэсэн МҮОНРТ-ийн ажилчид цалингаа аваагүй хэдэн сар болж байна. Цар тахлын хүнд нөхцөлд ажиллаж байна. Ийм ч учраас тэр хамт олноос тавьж байгаа шаардлагын УИХ харгалзан үзэх ёстой.”  
“Төрийн байгуулалтын байнгын хороо тэрүүхэндээ чимээгүйхэн зарласан болоод цөөхөн хүн өрсөлдүүлээд шийдчихдэг байсан. Энэ удаа ТББХ нээлттэй зарлаж, ийм олон тооны нэр дэвшигч ирж байсан тохиолдол байхгүй. Харин ч олон нийтийн хяналтанд өргөн дэлгэр болж, бас зарим шүүлтүүр тавих боломжийг олгож байна.”
 “Ийм учраас Үндэсний олон нийтийн телевизийн хуулийг хараат бус байх, ард түмний мэдээллийн талх болсон энэ мэдээллийг тэнцвэртэй, шинжлэх ухааны үндэстэй хүргэдэг орчин цагийн мэдээллийн хэрэгсэл болгож хөгжүүлэх  зайлшгүй шаардлага тавигдаж байгаа.”
“УИХ-ын гишүүдийн гаргасан нийтлэг санал асуултуудыг үндэслээд, үндэсний олон нийтийн телевизийн хамт олон энэ хүйтэн өвлөөр тавьж байгаа шаардлагын харгалзан үзээд нэр дэвшигч Батцэнгэлийг нэрээ татах саналыг дэвшүүлж байна аа.” “Та ер нь татчихвал яасан юм бэ??”гэсэн санал байна.

Эх сурвалж: Их хурлын тамгын газрын хэвлэл олон нийттэй харилцах алба


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 16 минутын өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 26 минутын өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 1 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 1 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 21 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19