Л.Энх-Амгалан: Насанд хүрсэн 2,2 сая иргэндээ 2-3 зөрчил ноогдтол айдастай, амьдралгүй хууль баталсан байна шүү дээ

Н.Мижидмаа
2020/12/11

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: 149 хуулинд өөрчлөлт оруулна гэж байна. Энэ их муу мэдээ шүү. Дандаа цоорхой, амьдралгүй хууль баталдаг гэдгийг харуулж байна. Би ганцхан жишээ хэлье. Зөрчлийн хууль батлагдснаас хойш давхардсан тоогоор 5,6 сая хүнээ зөрчлөөр торгосон байна. 18 нас хүрсэн 2,2 сая иргэн бий нэг иргэнд 2-3 зөрчил ноогдож байна. 73800 аж ахуй нэгжээ ч мөн торгожээ. Өнөөдөр татвар төлж байгаа аж ахуй нэгжээ бүгдийг нь торгож байгаа юм. 173 тэрбум төгрөгөөр торгосон. Ард иргэдээ торгодог улс болчихсон байна. Зөрчлийн хуулиас өмнө нь Цагдаа нар сард 10-15 хэрэг шалгадаг байсан бол одоо 110-135 хэрэг шалгадаг, ачаалал нь 10 дахин нэмэгдсэн байна. Хүмүүсийг хуулиар айлгадаг, хадны мангаа шиг л байна. Хатуухан хэлэхэд цагдаагийн дохио, зангаан дор амьдарч байна. Насанд хүрсэн 2,3 сая иргэнээ 2-3 зөрчил гаргатал торгодог ийм улс орон байдаг юм уу. Парламент нь өндөр хөгжсөн улс оронд тухайн хуулийг 30-40 хувь нь зөрчсөн байвал тухайн хуулийг амьдрах чадваргүй хууль тогтоомж гэж үзээд цуцалдаг. Гэтэл манайд бүх иргэд торгуулж байна. Бид үүнийгээ өөрчлөхгүй юм уу, амин чухал асуудал мөн үү. 149 хуулиа яаж эрэмбэлэх талаар, ард иргэдээс санал авсан амьдралд хэрэгжихгүй хуулиудын судалгаа байгаа эсэхээ хэлмээр байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Зайлшгүй шаардлагатай болоод оруулж байгаа юм. Зөрчлийн хуулийг эхлээд сануулдаг, зөвлөдөг түүний дараа давтан зөрчил гаргавал торгодог ийм байдлаар өөрчилж байгаа. Өмнө нь бид 200 гаруй хуулинд өөрчлөлт оруулна гэсэн бол энэ удаа 149 хуулинд өөрчлөлт оруулна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 16 минутын өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 27 минутын өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 1 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 1 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 21 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19