Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл мэдэгдэл гаргалаа

Н.Мижидмаа
2020/12/11

Хууль зүй, дотоод хэргийн яам /Засгийн газар/ Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачлан боловсруулжээ. Уг нэмэлт, өөрчлөлтөөр тус хуулийн 13.14 “худал мэдээлэл тараах” заалтыг өөрчилж,  хэвлэл мэдээллийн төдийгүй нийгмийн сүлжээнд ИРГЭНИЙ амыг үдэхээр шийдсэн байна.  

Илт худал мэдээллийг тараах, түгээх буруу гэж хууль санаачлагчид тайлбарлах байх. 
Гэхдээ эрх баригчид, албан тушаалтнуудын үзэл суртал, таалал, хүсэл зорилгод үл нийцэх өөр үзэл бодол, байр суурь илэрхийлсэн иргэн, сэтгүүлч хэн бүхнийг хэзээ, хэн шалган тогтоож, хэрхэн нотлох нь үл ойлгогдох “илтэд худал мэдээлэл” гэх халхавчин дор Эрүүгийн гэмт хэрэгтэн болгох гэж буй нь туйлаас харамсалтай.
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар зэхэж буй алхмыг эсэргүүцэж, цензурийн эсрэг, Үндсэн хуулиар хамгаалагдсан иргэний үзэл бодолтой байх, итгэл үнэмшилтэй байх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөний төлөө нэгдэхийг уриалж байна!  
Түүнчлэн сэтгүүлчид төдийгүй сошиал орчинд хаяг бүхий иргэн бүрт хамаарах хүнд сэдэв юм аа. 

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 16 минутын өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 26 минутын өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 1 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 1 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 21 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19