Төрийн соёрхолт, удирдаач Б.Ганбатад сэтгэлийн хандив өргөцгөөе

О.Шүрэнцэцэг
2020/12/11

Төрийн соёрхолт, Урлагийн гавъяат зүтгэлтэн, “Баян Монгол” чуулгын ерөнхий удирдаач, хөгжмийн зохиолч, Б.Ганбат нь хорт хавдрын эсрэг эмчилгээ хийлгэж байгаа ч биеийн байдал нь хүнд байгаа аж. Өнгөрсөн жил “Баян Монгол” чуулгынхаа 50 жилийн ойгоор Монгол Улсын Төрийн соёрхол хүртсэн тэрбээр хорт хавдартай гэдгээ хожуу мэдсэн байна. Түүний эмчилгээ нь удаан хугацаанд өндөр өртөгтэй үргэлжилж байгаа учраас санхүүгийн дэмжлэг нэн шаардлагатай болоод байгааг уран бүтээлчид дуулгалаа. Тэрбээр Монголын эстрад, жааз хөгжмийн урлагийг хөгжүүлэхийн төлөө гоцлол гитарчнаас эхлээд ерөнхий удирдаач хүртэл 46 жил зүтгэхдээ дан хөгжим, дууны бүтээл болон хөгжмийн найруулга гээд 800 гаруй бүтээл туурвижээ.

Түүний зохиосон “Эгшиглэ, эгшиглэ гитар минь”, “Ангийн охин чамдаа”, Хүлээлтийн дуу”,” Захиа”, “Дэрэнгийн хар азарга” /этно жааз/, “Хамаг Монгол” зэрэг дуунуудаас гадна “Жалам харын явдал” /фолк жааз/, “Дөрвөн настай халиун” /концерт хэлбэрийн жааз/, “Энхийн давалгаа” гэсэн хөгжмийн найруулга, бүтээлүүд нь джаз хөгжмийн урын санг баяжуулсан байдаг. Тэрбээр Багшийн сургуулийн хөгжмийн ангид Ц.Нацагдорж, Н.Жанцанноров, Б.Шарав, Х.Билэгжаргал, Ц.Чинзориг нартай нэгэн үеийн оюутнууд байсан төдийгүй тэд хамтдаа Монголын анхны цахилгаан хөгжмийн хамтлагийг байгуулж, урлагийн замналаа эхэлсэн түүхтэй.

Уран бүтээлийнхээ сүүлийн 30 жилд нь хөгжмийн удирдаачаар мэргэшин ажиллахдаа зах зээлийн хүнд үед “Баян Монгол” чуулгаа дахин сэргээн босгож, олон улсын эстрадын дуучдын уралдаан, 1960-1980-аад оны эстрадын ахмад дуучдын тоглолт зэргийг олонтаа зохион байгуулжээ. Монголын анхны жааз мюзикл болох “Moonlight serenade”, “Дэлхийн жааз ертөнц”, “Tropical jazz” гэх зэрэг тоглолтуудыг зохион байгуулж, дэлхийн жааз хөгжмийн урын сангаас монголын үзэгчиддээ толилуулсан уран бүтээлч.


Хандивын данс:

Хаан банк: Ганбат Бадамдорж 5007039592

Голомт банк: Ганбат Бадамдорж 3405110803


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 2 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 4 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 7 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 7 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 7 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 8 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 9 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 9 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 12 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23