Тусгаарлах байранд ихэвчлэн тохиолдол болсон хүмүүсийг тусгаарлаж ажиглаж байна

О.Шүрэнцэцэг
2020/12/06


Улаанбаатар хотын 19 тусгаарлах байранд 1017 хүн ажиглалтад байна. Шуурхай штабын ажиллагааны багаас ХӨСҮТ-ийн тандалт судалгаагаар хавьтал гэж тогтоосон хүмүүсийг тусгаарлах ажлыг гүйцэтгэж байгаа.

Орон нутгийн буюу тухайлбал, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Говьсүмбэр, Архангай  аймагт нийт 40 тусгаарлах байранд 559 хүн ажиглалтад байгаа. Татан авалтаар ирсэн хүмүүс бүгд 21 хоногийн хугацаа нь дуусаад гэрийн ажиглалтад шилжсэн.

Одоогоор тусгаарлах байранд ихэвчлэн тохиолдол болсон хүмүүсийг тусгаарлаж ажиглаж байна. Улаанбаатар хотын 99 батлагдсан тохиолдлын 37 цэг дээр хорио цээрийн дэглэм сахиулах ажиллагааг зохион байгуулж ажиллаж байгаа. Үүнд онцгой байдал, цагдаагийн байгууллага, бусад төр захиргааны байгууллагууд хорио цээрийн дэглэм сахиулахад ажиллаж байна.

Сүүлийн 72 цагийн байдлаар нийслэлийн 14 тусгаарлах байрнаас 518 хүн гэрийн ажиглалтад шилжсэн. Орон нутагт сүүлийн 24 цагийн байдлаар 39 хүнийг гэрийн ажиглалт руу шилжүүлсэн.

Тусгаарлах байр, шалган нэвтрүүлэх товчоод, явган эргүүл, авто эргүүл, онцгой комиссын гишүүн, шуурхай штаб, эрүүл мэндийн байгууллагын ажилтан зэрэг нийлбэр дүнгээр хоногт дунджаар 5924 албан хаагч үүрэг гүйцэтгэж байна.

Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 1 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 4 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 6 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 6 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 6 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 8 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 9 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 9 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 11 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23