“ЭРДЭНЭТ” СУВИЛЛЫН ЦОГЦОЛБОР 196 ХҮНИЙГ ТУСГААРЛАЛТАД ХҮЛЭЭН АВЧ, АЖИЛЛАСАН БАЙНА

О.Шүрэнцэцэг
2020/11/14

   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Эрдэнэт” сувиллын цогцолбор 3 дугаар сараасхойш коронавирусын халдвар бүхий улс орноос ирсэн иргэдэд тусгаарлах байраар үйлчилжээ.Одоогоор засвартай байгаа тус цогцолборын барилгыг богино хугацаанд ажилд оруулах үүрэг, чиглэлийг Орхон аймгийн Онцгой байдлын штабаас өглөө. “Эрдэнэт” сувиллын цогцолборын дарга Б.Бат-Эрдэнэ, “Бид гамшгаас хамгаалах бэлэн байдлын үед тусгаарлах байраар үйлчлэх ёстой. Аймгийн Онцгой байдлын штабаас өгсөн чиг үүргийн дагуу засварын ажилгүйцэтгэгч компанитай зөвшилцөн 11 дүгээр сарын 30 гэхэд засвараа бүрэн дуусгаж, 12 дугаар сарын 01 гэхэд тусгаарлалтын байрыг бэлэн болгохоор ажиллаж байна. “Эрдэнэт” сувиллын цогцолбор нь энэ оны 3 дугаар сараас хойш 7 удаа 196 хүнийг тусгаарлалтад хүлээн авч ажилласан” гэв. 

     Тус цогцолборын эмч, ажилтнууд өнөөдрөөс эхлэн ажилчдын 28 автобус, үйлдвэрийн бүх постод ажилтнуудынбиеийн халууныг үзэж, ариун цэвэр, халдваргүйтгэлийн зөвлөгөө өгч ажиллаж байна. Мөн Гамшгаас хамгаалах штабын бүрэлдэхүүнд дөрвөн эмч орж, үүрэг гүйцэтгэж байна. Коронавирусын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор хүний бөөгнөрлийг аль болох бага байлгаж, онцын  шаардлагагүй бол эмнэлгийн байгууллагаар ирэхгүй байх, цехийн болон хяналтын эмч нартай утсаар холбогдож зөвлөгөө авахыг “Эрдэнэт” сувиллын цогцолбороос уриалсан юм. Коронавирусын шинж тэмдэг илэрсэн байж болзошгүй тохиолдолд “Эрдэнэт” сувиллын цогцолборын хүлээн авах757 - 73690 утсандмэдэгдэж, зөвлөгөө аваарай.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 45 минутын өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 3 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 3 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 3 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 4 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 5 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 5 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 8 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2026/09/23