АРИУТГАЛ ХАЛДВАРГҮЙТГЭЛИЙГ ТОГТМОЛ ХИЙЖ БАЙНА

О.Шүрэнцэцэг
2020/12/04

Эрдэнэт үйлдвэр ажалтан, ажилчдаа цар тахлаас хамгаалах зорилгоор амны хаалт, гар ариутгалын бодисоор бүрэн хангаж байна. Мөн төвлөрлийг сааруулах арга хэмжээ авч, ариутгал халдваргүйтгэл тогтмол хийж байгаа юм. Үйлдвэрийн газрын Аж ахуй үйлчилгээний цех захиргааны 1, 2-р байрны албан өрөөнүүдэд 30 минут тутамд ариутгал халдваргүйтгэлийн бодисоор цэвэрлэгээ хийх давтамжаа нэмэгдүүлжээ.

     Тус цех  үйлдвэрлэлийн дүүрэг болон захиргааны 1,2-р байрнуудад уурхайчдад зориулсан зөвлөгөө, санамжийг хараа тусах газруудад байршуулан, гар ариутгах төхөөрөмжүүд шинээр суурилуулсан байна. Цар тахлын энэ үед аль болох гар хүрэлцэхгүйгээр ариутгах, биеийн халууныг камераар хянах төхөөрөмж шинээр суурилуулсан нь хүний төвлөрлийг сааруулах нэг арга  хэмжээ болжээ.

     “Бид захиргааны нэг, хоёрдугаар байранд халуун хэмжих багажууд байршуулж, ариутгал халдваргүйжүүлэлтийн олон төрлийн бодисыг цэвэрлэгээ үйлчилгээндээ хэрэглэж байна. Нийтийн амралтын өдрүүдэд хуваарь гаргаж захиргааны хоёр байр, Говилын 37 айлын байр, нэг дүгээр постод их цэвэрлэгээ хийж, ариутгал халдваргүйтгэлийг тогтмолжууллаа. Хаалганы бариулыг 30 минут тутам ариутгаж, ажилтнуудын хэрэглэсэн амны хаалтыг хаях санамж бүхий хайрцгийг ажлын байруудад байршууллаа. Ариун цэврийн өрөөнд тогтмол ариутгал хийн ажиллаж байна” гэж Аж ахуй үйлчилгээний цехийн мастер  Д.Амаржаргал ярилаа.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 1 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 4 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 6 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 6 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 6 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 8 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 9 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 9 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 11 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23