12-р сарын 5-ны өдөр улсын хэмжээнд нийт 14019 хүнд шинжилгээ хийсний ойрын хавьтлын 7 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тодруулбал, Сэлэнгэ аймагт ойрын 4 тохиолдол 201, Дорноговь аймгийн Замын-үүд суманд гэр бүлийн 3 хүнээс коронавирус илэрчээ. Өнөөдөр 16 хүн эдгэрч, дараагийн хяналтад шилжлээ.
Эмнэлгээс гарсан хүмүүсийн дотор голомтлон гарсан халдвараас үүдэлтэйгээр өвчилсөн 13 хүн байгаа. Тодруулбал, Улаанбаатарын 7, Сэлэнгийн 1, Орхоны 4, Дорноговь аймгийн нэг хүн голомтлосон халдвараас эдгэрч ажиглалтад шилжлээ.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд батлагдсан тохиолдлын тоо 849 болсон бөгөөд өнөөдрийн байдлаар 456 хүн эмчилгээнд байна. Биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 2, хүнд 4, хүндэвтэр 68, хөнгөн 382 тохиолдол эмчлэгдэж байна.