Ц.Оюунгэрэл: Ковидын үед айлын хаалган дээр наалт наадаг 15-р зууны аргаасаа ихэнхи орнууд татгалзаж байна

О.Шүрэнцэцэг
2020/12/06

КОВИД-19 дэлхий даяар гарч эхэлж байх үед хамгийн ноцтой хүний эрхийн зөрчил нь ялгаварлан гадуурхалт, нийгмээс адлах явдал байсан. Ази хүмүүсийг Европт ялгаварлан гадуурхаж энэ зөрчил эхэлж байв.

Дараагийн нэг том хүний эрхийн зөрчил нь Италид олон хүн зэрэг өвчилж байх үед хүмүүсийг насаар ялгавларлан гадуурхаж, ахмад настныг эмчлэхгүй, эмнэлгийн  тусламж үйлчилгээ авах эрхийг нь бүдүүлгээр зөрчиж, зөвхөн залуусыг эмчилж байсан нь сүүлийн үед дэлхийд үзэгдээгүй том зөрчил болж байлаа.


Одоо ч дэлхий даяар КОВИД-той холбоотой хүний эрхийн олон зөрчил гарсаар байна.

Манай улсын хувьд хувь хүний нууцын тухай хуулиар онц халдварт өвчнөөс бусад үед хүний эрүүл мэндийн мэдээлэл хувийн нууцад хамаардаг. Гэхдээ энэ нь онц халдварт өвчний үед хувь  хүний нууц, эрхийг дуртайгаараа зөрчиж болно гэсэн үг биш. Эрүүл мэндийн мэдээллийг ил цацах, нууц биш байлгах хоёр бол тэс өөр асуудал.

Ил цацна гэдэг бол тухайн хувь хүний орон гэрийн халдашгүй байдал, хувь хүний болон гэр бүлийн нэр төр, аюулгүй байдал, бусдад ялгаварлан гадуурхагдахаас хамгаалахтай холбогддог учраас төр үүнд болгоомжтой хандах ёстой байдаг.

Нууц биш байлгана гэдэг нь дээрх бүх хувь хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэхийн хажуугаар нийгмийн эрүүл мэнд талаасаа аюулгүй орчин үүсгэх шийдлийг олно гэсэн үг.

Ихэнх орнууд КОВИД-ын үед айлын хаалган дээр албадан журмаар бичиг наадаг 15р зууны аргаас татгалзаж байна. Харин хувь хүн, гэр бүлүүд өөрсдөө уламжлалт аргаараа дээс татах, эсвэл манайх зочин хүлээж авахгүй уучлаарай гэх мэтийн бичиг нааж болно. Албадан аргаар бичиг нааснаас болж хүүхдийн эрх зөрчигдөж байгаад хамгийн их харамсаж байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 1 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 4 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 6 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 6 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 6 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 8 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 9 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 9 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 11 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23