Будаа, ургамлын тос, өвс, тэжээлийг гааль, НӨАТ-аас чөлөөллөө

О.Шүрэнцэцэг
2020/12/04

Хүнсний хангамжийг тогтвортой байлгах зорилгоор бүх төрлийн будаа, ургамлын тосыг, өвлийг өнтэй давахад шаардлагатай  бүх төрлийн мал, амьтны тэжээл, өвс тэжээлийн үр, хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг Гааль болон НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслийг өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар баталлаа.  Монголчуудын хоол хүнсэндээ түгээмэл хэрэглэдэг цагаан, шар, гурвалжин будаа, ургамлын тосны хувьд импортын хамааралтай хүнсний бүтээгдэхүүн юм. Цар тахалтай холбоотойгоор дэлхийн зах зээлд цагаан будаа, ургамлын тосны нийлүүлэлт багасч байгаа юм. Жишээ нь, манай улс ургамлын тосыг ОХУ, Украйн, Малайз зэрэг орнуудаас голчлон худалдан авдаг. Одоогийн байдлаар ургамлын тосны үйлдвэрлэлийн нийлүүлэлт хомсдолтой, захиалга тасалдах нөхцөл байдал үүсч магадгүй байна. Иймээс импортын хамааралтай эдгээр бараа, бүтээгдэхүүний үнэ ханш нэмэгдэж, асуудал үүсэхээс сэргийлж  ийнхүү Гааль болон НӨАТ-аас чөлөөлж байна. 

Түүнчлэн энэ хуулийн төслийн бас нэгэн гол заалт нь малын бүх төрлийн  өвс, тэжээл, тэжээлийн үр, хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг Гааль болон НӨАТ-аас чөлөөлөх асуудал юм.  

Ус цаг уур орчны  судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс 2020-2021 оны өвөл, хаврын бэлчээрийн даац, ургамлын гарц, малын тоо, бэлчээийн талбай зэргийг нарийвчилж гаргасан. Энэ мэдээллийн дагуу 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар гэхэд зуншлага нийт нутгийн 50 хувьд “хэвийн”, 30 хувьд нь “дунд”, 20 хувьд нь “муу” гэсэн үнэлгээтэй байсан. Тодруулбал, зүүн бүсээс бусад аймагт хадлан гарц тааруухан байсан учраас баруун, төв, говийн зарим аймгуудад өвөлжилт, хаваржилтад шаардагдах өвс тэжээлийн нөөц бүрдүүлэхэд хүндрэлтэй байгаа аж.  Цаашдаа шаардлагатай өвс тэжээлийн 90 гаруй хувийг дотоодын тэжээлийн үйлдвэрүүд, хадлан бэлтгэл, газар тариалангийн үйлдвэрлэлээс бүрдүүлэх бөгөөд үлдсэн 10 хувийн нөөц дутагдаж байгаа юм.  Иймээс энэ чиглэлд шуурхай арга хэмжээ авч хүйтний эрч чангарахаас өмнө  малын бүх төрлийн  өвс, тэжээл, тэжээлийн үр, хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг Гааль болон НӨАТ-аас чөлөөлөхөөр боллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: Хуультай оронд хуулийн хэлээр ярина 15 минутын өмнө
Шатахууныг авто машины дугаарын тэгш, сондгойгоор олгохдоо 50 мянган төгрөгөөр хязгаарлана 1 цагийн өмнө
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар аадар бороо орно 1 цагийн өмнө
Энэ сарын 15-наас тээврийн хэрэгсэл тэгш, сондгойгоор зорчино 20 цагийн өмнө
Аюулт үзэгдэл, ослын 106 дуудлагаар 56 иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Улаанбаатар хотын 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 23 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 71 этгээдийг илрүүлжээ 23 цагийн өмнө
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 23 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15560 боллоо Өчигдөр
THE HU-ийн 10 жил: Дэлхийд хүрсэн 10 түүхэн амжилт Өчигдөр
Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэнэ Өчигдөр
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/08/02
Rusal Улаанбаатарын ойролцоо кабелийн үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна 2026/08/01
ҮСХ: Махны үнэ өмнөх 7 хоногоос 1.4-1.6 хувиар буурчээ 2026/08/01
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ 2026/08/01
Өнөөдрөөс улсын чиглэлийн авто зам ашигласны төлбөр шинэчлэгдлээ 2026/08/01
Нийслэлд 23 хэмийн дулаан байна 2026/08/01
Үерийн аюултай түвшинг туул гол 54 см давсан байна 2026/07/31
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ 2026/07/31
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 2026/07/31