"Ид шидийн орон" ТТБ-ын тэргүүн Ч.Ганжавхлан өчигдөр нэгэн эмийн сангаас нүдний үрэвсэл дарах дусаагуур авчээ. Эмийн санч дусаагуурыг андуурч өгснөөс Ч.Ганжавхлан ойрын хараагүй болжээ. Тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулж мэдээлэл хийхдээ "14 хоногийн дараа миний нүд зүгээр болно гэсэн, 14 хоног хөдөлмөрийн чадвараа алдаж байна, би холбогдох газруудад нь өргөдөл гаргана" гэж мэдэгдлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна