Н.Алтанхуяг: Шинжилгээ авчаад хариуг нь тоохгүй тэр чигт нь гаргана гэсэн чинь юу гэсэн үг вэ

О.Шүрэнцэцэг
2020/12/04

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2021 оны төсөвт бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй гээд шийдчихсэн юм билээ. Бид цаг л барж байна. 2021 он ковидийн төсөв батлаагүй. Сонгуулийн төсвийг баталж явсаар  Ч.Хүрэлбаатар гэдэг дураараа нөхөр төсөвт тодотгол хийлгүй гүрдийсээр байгаад 1 тэрбум 700 саяын алдагдалтай төсөв баталсан. Эцсийн эцэст Засгийн газрын царцсан мөнгөнүүдийг л батлаад өнгөрлөө. Одоо араас нь явах байх. Салхины өөдөөс шээх гэсэн үг шиг л байна. Асуудал ярья. Өчигдөр орой 22.30 цагийн орчимд нэг хүн миний утас руу тасралтгүй залгаад автал шинжилгээ авчихаад хариуг нь хүлээлгүй хотоос гаргана гэдэг талар ярьж би баахан загинууллаа. Загинуулахаа ч өөр яахав. Ингэж ажиллаж яах гэсэн юм бэ? Энд төсөв мөнгө, хориг яриад сууж байх хооронд ковидийг албан ёсоор тараагаад байгаа юм биш үү. Автобусанд бөөгнүүлдэг, шинжилгээ авна гэж бөөгнүүлнэ. Шинжилгээ авна гэж бас бөөгнүүлнэ. Шинжилгээний хариугаа тоолгүй гаргадаг чинь одоо юу вэ? 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 1 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 4 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 6 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 7 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 7 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 8 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 9 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 9 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 11 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23