Б.Ууганбаяр: Бид ЭМЯ-наас нэг ч төгрөг авалгүй ажиллаж байна

О.Шүрэнцэцэг
2020/12/03

Эрүүл мэндийн яамнаас 119.mn сайтыг ажиллуулж  “ковид -19” -ын үеэр иргэдэд шинжилгээ, үйлчилгээтэй  холбоотой мэдээллийг өгөхөөр болсон юм. Гэвч тус сайт нь ажиллахгүй, иргэдийн шинжилгээний хариу тавигдахгүй орон нутагруу шинжилгээний бичиггүй иргэд буцаж байна.  Энэ асуудлаар Засгийн газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Ц.Ганзориг мэдэгдэхдээ 119.mn сайттай холбоотой алдаа дутагдал гарсан нь үнэн, ЭМЯ  “Интер актив”  компаниар гүйцэтгүүлсэн ажил гэж тайлбарлав. Бид “Интер актив”  ХХК-ийн Ерөнхий захирал Б.Ууганбаяртай ярилцлаа.

- 119.mn  сайтын үйл ажиллагаа яагаад тасалдав. Учир шалтгааныг нь тодруулж, хэвийн үйл ажиллагаанд оруулах боломж байна уу?

-  Сайт одоо  хэвийн ажиллаж байгаа. 2020 оны арваннэгдүгээр сарын 30 -ны өдөр сервер ачааллаа дийлэхгүй унасан нь үнэн. Бид яаралтай арга хэмжээ авч  “Үндэсний дата төв”-тэй хамтраад серверийн хүчин чадлыг тэр шөнөд нь  нэмэгдүүлж хэвийн үйл ажиллагаанд оруулсан.

- 119.мн сайтаас иргэд шинжилгээний бичгээ авах гээд авч чадахгүй хөдөө гарч байна. Энэ нь сайтын үйл ажиллагаатай холбоотой биш үү?

-  Бид сайтын үйл ажиллагааг хэвийн болгоод хоёр хонож байна. Харин бөөгнөрсөн шинжилгээний хариуг шивж оруулах асуудал нь ЭМЯ-ны ажил. Өнөөдөр Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс 40 гаруй мэргэжилтэнг ХӨСҮТ-д нэмэлтээр ажиллуулаад бөөгнөрч, хүлээгдэж байсан  шинжилгээний бичгүүдийг шивж оруулаад дууссан гэж ойлгож байгаа.

- Танай компани хэзээ ямар тендер сонгон шалгаруулалтаар 119.мн сайтыг хийх болов. Үнийн  дүнг сонирхож болох уу?

-  2020 оны хоёрдугаар сараас эхлээд ЭМЯ нь  АМ 36 маягтын өгөгдөл цуглуулах системийг нэвтрүүлэх хүсэлтийг  бидэнд хандсан. Ковидын цар тахлын үеэр бид нийгмийн хариуцлагаа ухамсарлаад Эрүүл мэндийн салбарын дотоод үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай нэгдсэн мэдээллийг  бий болгож өгсөн. Өөрөөр хэлбэл ЭМЯ-ныхан өмнө нь экселийн файлаар сум сумдаас мэдээлэл авдаг, түүнийгээ нэгтгэх хугацаа алддаг байсан. Биднийг ажилласнаар одоо  хаана юу болж байгааг шууд хянаад явах боломжтой,  тийм нэгдсэн  дата мэдээллийг бид програмчилж  өгсөн гэсэн үг. Эрүүл мэндийн яамнаас эм  эмнэлгийн хэрэгслээ ингэж бүртгэлжүүлэх, цаашлаад тусгаарлах байруудад байгаа иргэдийг гэх мэт бидэнд нэмж ажил өгсөөр 200 гаруй төрлийн бүртгэл бүхий 20 гаруй дэд системийг  бүрдүүлж өгсөн байна. Сайт бол бидний хийсэн ажлын нэг л жаахан хэсэг нь гэсэн үг. Улмаар сайтруу өдөрт дунджаар  20 000 хүн хандана гэсэн тооцоог бидэнд өгсөн, бид энэ дагуу хийтэл төлөвлөснөөсөө олон хүн хандсан юм. Энэ бүх ажлыг хийснийнхээ төлөө бид нэг ч төгрөгийг эрүүл мэндийн яамнаас авалгүй 5-6 сар ажиллаж байна.

-  Танай хэчнээн хүн ЭМЯ-ны энэ ажилд тусалж байгаа вэ?

- Манай 120 гаруй програмисттай компани. Бид олон охин компанитай үүрэн телефоны компаниуд, болон арилжааны банкууд дээд программ хангамжийн үйлчилгээ явуулдаг. Энэ ажлыг эхлүүлсэн учир үнэ төлбөргүй гэлээ дуусгаад өгөхөөр ажиллаж байна. Ямар хаяад явалтай биш, манай 20 гаруй залуус ажиллаж байгаа. Хэрэв гадны компаниар бидний хийсэн ажлыг хийлгэвэл багадаа таван сая.ам долларыг зарцуулах ёстой байсан. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 1 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 3 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 6 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 6 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 6 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 8 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 8 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 9 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 11 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23