Д.Тогтохсүрэн: Улс төрийн нөхцөл байдлыг харж байж, нөхөн сонгуулийг товлоно

О.Шүрэнцэцэг
2020/12/03

Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр цахимаар хуралдав.   Хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль болсон Сонгинохайран дүүргийн 28 дугаар тойрогт болох УИХ-ын нөхөн сонгуулийн товыг хэлэлцэх байв.  Гэвч МАН сонгуулийн товыг хэлэлцэхийг хойшлуулж, АН Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн төслөөр тав хоногийн завсарлага авч, хуралдаан өндөрлөв.

Нөхөн сонгуулийн товыг хэлэлцэх асуудлыг хойшлуулах саналаа МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн илэрхийлсэн.  Тэрээр “Гишүүн орон гарсан тохиолдолд УИХ-ын сонгуулийн хуульд  50 хоногийн дотор нөхөн сонгууль товлоно гэж заасан.  Тэгэхээр Сонгинохайрханы нөхөн сонгуулийг арванхоёрдугаар сарын 13-нд багтааж товлох учиртай.  Мөн улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалж тодорхой хүрээнд ярилцах, зардлын тооцоог гаргах ажлууд байгаа учраас өнөөдрийн хэлэлцэх асуудлын жагсаалтаас хасч, ирэх долоо хоногт хэлэлцэх санал гаргаж байна” гэв. Тус тойргоос сонгогдсон Д.Сумъяабазар Нийслэлийн Засаг дарга болсон тул түүнийг гишүүнээс нь чөлөөлсөн. Тиймээс СХД-т нөхөн сонгууль явагдах учиртай. Сонгуулийн тухай хуулиар орон гарсан тохиолдолд нөхөн сонгуулийг зургадугаар сарын хоёр дахь долоо хоногт, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногт зохион байгуулна гэж заасан байдаг.

Мөн АН-ын бүлгээс Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн төслөөр тав хоногийн завсарлага авлаа.  АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг бүлэг дээрээ сайн ярилцах ёстой гэж үзэж байна. Мөн тодорхой байгууллагуудаас саналыг нь сонсож, өмнөх сонгуулийн алдаа дутагдлыг ярилцах нь зөв байх. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээс тав хоногийн завсарлага авч байна” гэлээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан АН-ын бүлгийн хүсэлтийг хүлээн авч тав хоногийн завсарлага өглөө.

Түүнчлэн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв. Хуулийн төслүүдийг ҮХЦ-ийн дүгнэлтийг УИХ хүлээж авсантай холбогдуулан боловсруулсан юм.  Орон нутгийн сонгуульд нэр дэвшигч нь санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө тухайн орон нутагт байнга оршин суугчаар бүртгүүлсэн байхаар заасан хэрнээ УИХ-ын сонгуульд иргэний шилжин суурьших хөдөлгөөнийг ээлжит сонгуулийн жилийн хоёрдугаар сарын 1-нээс өдрөөс эхлэн зогсоохоор хуульчилсан байв. Энэ нь Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэц дүгнэсэн бөгөөд уг дүгнэлтийг УИХ хүлээж авсан юм.  Ингээд хуулийн төслийг өөрчлөхдөө ээлжит сонгуулийн жилийн хоёрдугаар сарын 15-ны өдрөөс өмнө шилжин суурьшиж, байнгын оршин суугчаар бүртгүүлсэн болон сонгуулийн эрх бүхий энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэн тухайн шатны Хурлын Төлөөлөгчөөр сонгогдох эрхтэй байхаар өөрчлөхөөр төсөлд тусгасан байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 1 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 3 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 6 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 6 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 6 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 8 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 8 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 9 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 11 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23