ЗГ: Сайжруулсан түлшний үнийг 4-р сарын 1-нийг хүртэл 50 хувиар бууруулахаар шийдвэрлэлээ

О.Шүрэнцэцэг
2020/12/02

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар сайжруулсан шахмал түлшний үнийг 2021 оны 4 дүгээр сарын 1 өдрийг хүртэл 50 хувиар бууруулах тогтоолыг баталлаа. Өөрөөр хэлбэл иргэд 1 тонн түлшийг 150 мянган төгрөгөөр худалдан авдаг байсан бол 75 мянган төгрөгөөр худалдан авах боломж бүрдэж байна. Ингэснээр тогтоол хэрэгжих 4 сарын хугацаанд Засгийн газраас иргэдэд 30 гаруй тэрбум төгрөгийн бодит дэмжлэгийг үзүүлж байгаа юм. Түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын багцаас амьдралын бололцоо тааруу 10 мянган өрхөд тус бүр 37 шуудай сайжруулсан түлш үнэ төлбөргүй олгох санхүүжилтийг шийдвэрлэсэн. Одоогийн байдлаар 7500 айл, өрх түлшээ хүлээн аваад байна.

Үүнд:
1. Гэр хорооллын 220 мянган өрхөд сайжруулсан шахмал түлшийг 50 хувь хямдралтай үнээр буюу 1 тн-ыг 75 мянган төгрөгөөр 2020.12.03-ны өдрөөс 2021.04.01 хүртэл худалдана.  Нийслэлчүүд  өвлийн улиралд өдөрт 4,000  тн, сард 120 мянга орчим тн сайжруулсан түлш хэрэглэдэг. 
2. 2021.07.01 хүртэлх хугацаанд зах, худалдааны төв болон худалдаа, үйлдвэр, үйлчилгээ, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар байр, талбай түрээслүүлсэн албан татвар төлөгч түрээсийн төлбөрөө бууруулсан нь гэрээ болон төлбөрийн баримтаар нотлогдсон тохиолдолд бууруулсан хэмжээгээр түрээсийн орлогод ногдуулах аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлтийг үргэлжлүүлэн эдлүүлнэ. УИХ-д өргөн мэдүүлнэ. 
3. Хугацаандаа төлөөгүй татварын алданги, торгуулийг 2021.07.01 хүртэл чөлөөлөхтэй холбоотой хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлнэ. 
4. "Ковид-19" цар тахлын халдварын хүрээг хумихтай холбоотойгоор халдвар гарсан зургаан аймаг болон нийслэлд гурван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргаж тусгаарлалт, халдваргүйжүүлэлт хийнэ.  
5. Халдвар гарсан аймгууд болон Гашуунсухайт, Шивээхүрэн, Цагааннуур, Эрээнцав, Замын-Үүд боомтод Засгийн газрын Ажлын хэсэг хяналт шалгалтыг эрс сайжруулах чиглэлээр ажиллаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар түрүүлэв 24 минутын өмнө
Өнөөдөр Баянгол, Чингэлтэй дүүрэгт зам хаана 30 минутын өмнө
Баянзүрх дүүргийн 41 дүгээр хороонд гал гарчээ 36 минутын өмнө
Говийн бүс нутгийн баруун хэсгээр бороо орно 42 минутын өмнө
Цахим орчинд нийтлэгдсэн постыг шалгаж хариуцлага тооцжээ 20 цагийн өмнө
Хавдрын чиглэлээр анхан шатны эрүүл мэндийн байгууллагаас лавлагаа эмнэлэг шатлалын эмнэлэг хүртлэх бүх үе шатыг хянах, хөгжүүлэх тогтолцоог хийж байна 20 цагийн өмнө
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа эхэллээ 21 цагийн өмнө
​“Талын салхи” фестивальд 2000 гаруй мотоцикл сонирхогч оролцож байна 21 цагийн өмнө
Э.Мөнхбаатар бадрангуй чимэг нэмлээ Өчигдөр
Нийслэлд +26 градус дулаан байна Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн-ийг хүлээн авч уулзлаа Өчигдөр
Ирэх лхагва гарагт бурхан багшийн их дүйчин өдөр тохионо Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нар дурсгалын мод тарилаа Өчигдөр
​ Д.Амарбаясгалан: Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хууль тогтоомжийг боловсронгуй болгоход парламент анхааран ажиллана Өчигдөр
“Empathy education” хөтөбөрт 3000 сурагч хамрагдаад байна Өчигдөр
МАН-ын УЗ кандидат ярихгүй, Бага хурлын товыг тогтооно Өчигдөр
Д.Тогтохсүрэн: Дангаараа явах болсон тул ЗГ-ын бүтцийг эрс багасгах ёстой Өчигдөр
Ч.Хүрэлбаатар: Би шинээр байгуулагдах засгийн газарт ажиллахгүй Өчигдөр
Ж.Энхжаргаланг шүүгчийн захирамжийн дагуу өчигдөр 19.00 цагийн үед суллажээ  2025/06/06
Х.Нямбаатар:ДЦС-3 -ын ослын улмаас зарим байршилд дулааны ачаалал 15 хувь буурах эрсдэл үүслээ 2025/06/06