ХӨСҮТ: Коронавирус халдвартай өвчтөнүүдэд ДЭМБ-ын зааврын дагуу, дэлхий нийтэд хэрэглэж байгаа эмчилгээ хийж байна

О.Шүрэнцэцэг
2020/11/28

Д.Нямхүү: Дэлхий нийтэд хэрэглэж буй эмийг цаг хугацаандаа татаж авсан. Эмчилгээний зардал 6,7-8.9 сая хүртэл байна. 

Халдвартай өвчтөний эмчилгээнд барьж буй хамгийн гол зарчим бол ДЭМБ-аас гаргаж өгсөн зөвлөмжийг дагах. Вирусийн эсрэг гол эм болох авиган, арбидол, ремдизивир зэрэг эмийг татаж авсан. Сүүлд авсан Ремдизивир  гэх эмийн нэг удаагийн курс эмчилгээ нь төлбөр өндөр байдаг.  Дэлхий нийтэд яг одоо хэрэглэж буй эмийг Монгол Улс цаг хугацаандаа татаж авсан. Эмчилгээнд бүр нарийн тайлбар өгөх нь зохимжгүй. Учир нь хүн болгоны хувийн онцлогт тохируулж, архаг суурь өвчинд нь тааруулж эмчилгээ хийж байна. Мөн эмчилгээг дандаа лабораторийн суурь хяналтад хийдэг. Эмчилгээний үр нөлөөг дандаа хянаж, харьцуулж явдаг. Эмчилгээ оновчтой явж байна. Одоо бид хүнд хүмүүсээ алдахгүй байх тал дээр онцгой анхаарч байна.

Эмчилгээний зардал 6,7-8.9 сая хүртэл байна гэж тооцоо гарсан. Үүнд эм, оношлуур, компьютер томографи зэрэг олон төрлийн шинжилгээ, тухайн хүнд эмчилгээ хийж байгаа 4-5 хүний бүрэлдэхүүнтэй багийн хувийн хамгаалах хэрэгсэл гэх мэт зардлууд орсон байдаг. 

Илрүүлэх шинжилгээ хийгээд эмчилгээнд оруулсан боловч, эмчилгээний  үр дүн, вирусийн тоо цөөрч байна уу  зэргийг хянах шинжилгээ байнга хийгддэг. Мөн хамар, залгиур, арчдас, өтгөнд гээд маш олон талаас шинжилгээ авдаг. Эдгээр шинжилгээнүүд багтаад ийм үнийн дүн гарч байгаа юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 57 минутын өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 3 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 5 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 6 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 6 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 7 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 8 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 8 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 10 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23