Н.Алтанхуяг: Одоо больёо ажлаа хий Я.Содбаатар: Битгий хоёрын хооронд улс төрж

О.Шүрэнцэцэг
2020/11/24

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг хэлэлцэх, хяналт тавих, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хорооны хуралдаан болж байна.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Одоо жоохон шуурхай ажилламаар байна. Газар, газар түгжигдсэн хүмүүсээ яах гээд байгаа юм бэ. Долоо хоногийн өмнө л асуусан. Яг тэр хариултаа хэлээд сууж байна. Түр хороо ажлаа хий л дээ. Оношилгоо, эмчилгээнд чинь эргэлзэж байна. Я.Содбаатар, Т.Мөнхсайхан хоёроос асуугаад нэмэр алга. Тэр мэргэжлийн хүмүүсийг нь суулгаад байнгын хорооны хурал дээр ярилцмаар байна” гэхэд 
Шадар сайд Я.Содбаатар: Түгжигдсэн гээд байгаа хүмүүсийг та Шадар сайд байгаад ч гаргаж чадахгүй Н.Алтанхуяг аа. Хатуу хөл хорио юм чинь хүмүүсийг хорино шүү дээ. Хамгийн гол нь халдвар тараад байна. Та ч ийм ажил хийж байсан. Хоёрын хооронд битгий улс төр хийж бай. Мэргэжлийн хүмүүсийн зөвлөмж дээр тулгуурлаж энэ саналыг гаргадаг. Би энэ орон нутгийн иргэдийг өнөөдөр ч гэсэн гаргамаар байна. Гэтэл нийт иргэдээс ойрын хавьтлаа нуусан хоёр халдвар гарчихлаа. Хэрвээ халдвар нэмж гараагүй байсан бол өнөөдрөөс гаргах асуудлыг ярих гэж байсан” гэсэн  тайлбарыг өгсөн юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Энэ сарын 15-наас тээврийн хэрэгсэл тэгш, сондгойгоор зорчино 17 цагийн өмнө
Аюулт үзэгдэл, ослын 106 дуудлагаар 56 иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Улаанбаатар хотын 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 71 этгээдийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 20 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15560 боллоо Өчигдөр
THE HU-ийн 10 жил: Дэлхийд хүрсэн 10 түүхэн амжилт Өчигдөр
Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэнэ Өчигдөр
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Rusal Улаанбаатарын ойролцоо кабелийн үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна 2026/08/01
ҮСХ: Махны үнэ өмнөх 7 хоногоос 1.4-1.6 хувиар буурчээ 2026/08/01
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ 2026/08/01
Өнөөдрөөс улсын чиглэлийн авто зам ашигласны төлбөр шинэчлэгдлээ 2026/08/01
Нийслэлд 23 хэмийн дулаан байна 2026/08/01
Үерийн аюултай түвшинг туул гол 54 см давсан байна 2026/07/31
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ 2026/07/31
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 2026/07/31
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ 2026/07/31
Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна 2026/07/31
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана 2026/07/31