Л.Халтар: Байдал хүндэрвэл төмөр замын чөлөөндөө гарсан ахмадууд, дөрөвдүгээр дамжааны оюутнуудыг дайчилна

О.Шүрэнцэцэг
2020/11/23

2020 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр буюу ням гарагийн 12:00 цагт Улсын онцгой комиссын даргын шуурхай хурал боллоо. Хурлаар цаг үеийн мэдээлэл сонсож, зарим асуудлыг шийдвэрлэлээ.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар;

Төмөр замын трассыг даган Алтанбулаг боомтоос эхтэй халдвар тархсантай холбогдуулан "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн байнгын болон байнгын бус 15,694 ажилтанд шинжилгээ хийж байна. Ойрын хоёр өдөрт багтаан үлдсэн 2,000 гаруй хүнийг шинжилгээнд хамруулж дуусна. Зөөврийн шинжилгээний лаборатори Замын-Үүд, Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Төмөр замын ачаа тээврийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа. Ээлжинд гарч буй, машинист, өртөө зангилаа дахь ээлжийн ажилчдыг байгаа газарт нь тусгаарлаж, гэрт нь хариулахгүйгээр ажлын байранд нь амраах, ажлаа үргэлжүүлэх нөхцлөөр хангах  байдлаар зохицуулсан.  Цаашид байдал хүндэрвэл төмөр замын салбарт ажиллаж байгаад чөлөөндөө гарсан ахмадууд, Төмөр замын дээд сургуулийн дөрөвдүгээр дамжааны оюутнуудыг дайчлахаар бэлтгэж байна.  Дотоодод халдвар илэрсэн, тэр дундаа Замын-Үүд боомтод халдвар бүртгэгдсэнээс шалтгаалж БНХАУ-ын тал хилийн боомтын хяналт, шалгалтаа чангатгасан.  Экспорт, импортыг хэвийн үргэлжүүлэх зорилгоор БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотоос ачаа тээвэр оруулж ирдэг байнгын тээвэрт явдаг 101 жолоочийг шинжилгээнд хамруулж 50 жолоочийг хилийн цаана сарын турш байрлуулна. Эдгээр жолооч хоёр орны хилийн дундын бүсэд ачаа тээвээ авчирч Монголын талаас нөгөө 50 жолооч хүлээн авдаг байхаар зохицуулалт хийж байна. Нүүрс тээврийн экспортын гол боомтуудад халдвар хамгааллын дэглэмийг чангатган, Тавантолгой-Цагаанхад чиглэлд уртын тээвэрт явж байгаа 4,000, Цагаан хад-Гашуунсухайт чиглэлд богинын тээвэрт явдаг 2,000 жолоочид  шинжилгээ хийж, тээврийн замд явж байх үедээ халдвар авахгүй байх нөхцлийг  цагдаа, дотоодын цэргийн дэмжлэгтэйгээр бүрдүүлнэ. Гашуунсухайт, Шивээхүрэн боомтод ажиллаж байгаа жолооч, боомтын ажилтан, албан хаагчдад шинжилгээ хийж,  үйлчилгээ үзүүүлэхээр PCR шинжилгээний явуулын нэг лабораторийг бэлэн болгосон. Гашуунсухайт боомтод ирэх долоо хоногт дахин нэгийг байрлуулахаар төлөвлөж байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 17 минутын өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 2 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 5 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 5 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 5 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 6 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 7 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 7 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 10 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23