Т.Мөнхсайхан: Коронавирус туссан иргэд үнэр, амт мэдрэхгүй, халуурсан, амьсгалын замын дутагдал гэсэн шинж тэмдэг илэрч байна

О.Шүрэнцэцэг
2020/11/23

2020 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр буюу ням гарагийн 12:00 цагт Улсын онцгой комиссын даргын шуурхай хурал боллоо. Хурлаар цаг үеийн мэдээлэл сонсож, зарим асуудлыг шийдвэрлэлээ.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан;

Улсын хэмжээнд "КОВИД-19"-ийн халдвар  төмөр зам дагасан, Улаанбаатар хотод гэсэн хоёр голомтоос тархсан нь  тогтоогдсон. Орон даяар  тархалтын бүрэн зураглалыг гаргасан гэж үзэж байна. Тодруулвал нийт тогтоогдоод буй халдварын хоёроос бусад нь ойрын хавьтал бөгөөд  үнэр, амт мэдрэхгүй, халуурсан, амьсгалын замын дутагдал гэсэн шинж тэмдэг илэрсэн. Эх үүсвэр нь тодорхойгүй тохиолдол байхгүй учир улсын хэмжээнд халдвар тархаагүй гэж үзэх үндэслэлтэй.  Тархалтыг бүрэн хумихын тулд иргэд халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахих нь чухал байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 100 гаруй мянган хүн PCR болон түргэвчилсэн оношлуурын шинжилгээнд хамрагдсаны 50 мянга нь Улаанбаатар хотынх. Үүнээс 20 мянга нь сайн дураараа шинжилгээнд хамрагдахад нэг ч халдвар илрээгүй нь  халдвар нийтийн дунд тархаагүй байх боломжтойг харуулж байна гэсэн үг. Харин халдвар авсан нь батлагдсан иргэдийн ойрын хавьтлын  700, хоёрдогч хавьтлын 6,000 хүнд PCR шинжилгээ хийсэн.  Шинжилгээний хариунд үндэслэн тархалтын хүрээ, голомтыг  тогтоох, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг нарийвчлан гаргана. Халдвар илэрч байгаа байдлаас үзэхэд голомтуудыг оновчтой тодорхойлж, шуурхай арга хэмжээ авсан гэж дүгнэж байгаа. Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн тохиолдлын ойрын хавьтлаас халдвар олноор илэрч байгаа учир аймгийн 26 мянга, Алтанбулаг сумын 5,000 иргэнийг ирэх долоо хоногт багтаан түргэвчилсэн оношлуур, шаардлагатай тохиолдолд PCR шинжилгээнд оруулна. Ойрын хавьтлын болон дам хавьтлын бүх хүнийг халдвар илэрснээс эхлэн тусгаарласан. Төмөр зам дагасан газруудаас ойрын хавьтлын бус хүнээс халдвар илэрч байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 17 минутын өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 2 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 5 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 5 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 5 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 6 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 7 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 7 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 10 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23