ОХУ-аас ирсэн хүнсний бүтээгдэхүүнээс коронавирус илэрлээ гэж Хятадын Засгийн газар мэдэгдэв

О.Шүрэнцэцэг
2020/11/23

ОХУ-аас Хятадын өмнө зүг рүү илгээсэн хүнсний бүтээгдэхүүний савалгаан дээрээс коронавирус илэрсэн гэж Хятадын Засгийн газраас мэдэгдсэн талаар өчигдөр /2020.11.22/ РИА Новости мэдээллээ. Бүсийн өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн шалгалтаар ОХУ-аас ирсэн хөлдөөсөн тахианы мөчнөөс коронавирус илэрчээ. Шатянь хотын удирдлага агуулахыг яаралтай битүүмжлэн халдваргүйжүүлжээ. Уг бүтээгдэхүүнээс хэн ч халдвар аваагүй гэдгийг албаны хүмүүс онцолсон байна.

Өмнө нь  Оростой хил залгадаг Манжуур хотод халдварын 2 тохиолдол бүртгэгдсэнээс хөл хорио тогтоосон билээ. Уг хотод олон нийтийн үйл ажиллагааг зогсоон, сургууль цэцэрлэгийг хаасан юм. Хэсэг хугацаанд төмөр замыг мөн хаасан байна. Хотын удирдлагаас бүх нийтийг шинжилгээнд хамруулна гэдгээ зарласан билээ.  

Эх сурвалж: www.lenta.ru


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 17 минутын өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 2 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 5 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 5 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 5 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 6 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 7 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 7 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 10 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23