Өмнөговь аймгийн Тавантолгойн кемпэд байсан Германы цэргүүд коронавирус авсан гэх мэдээлэл ХУДАЛ

О.Шүрэнцэцэг
2020/11/21

FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #35

2020.11.20 | Улаанбаатар хот, Монгол.
Германы br.de сайтад Монголын Өмнөговьд Тавантолгойн кемпэд сургуулалт хийж байсан цэргүүдээс коронавирус илэрч нутаг буцсан тухай 2020 оны 11-р сарын 19-ны өдрийн 13:38 минутад мэдээлсэн байна. Бид уг мэдээллийг шалгаж үзээд дараах баримтууд  ХУДАЛ болохыг тогтоолоо.

Өмнөговь аймгийн Тавантолгойн кэмпэд биш Улаанбаатар хотоос 45 км-ийн зайд байрлах Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төв буюу 311 дүгээр ангид ХБНГУ-ын цэргүүд байрлаж бэлтгэл хийсэн.

Тус сайтын мэдээнд "нэг цэргийн коронавирусийн шинжилгээний хариу эерэг гарсан учраас бүх бие бүрэлдэхүүнийг Улаанбаатар хотод 14 хоногийн турш тусгаарлах шаардлагатай болсон" гэсэн нь ташаа мэдээлэл байв.

Энэ талаар ХБНГУ-ын Элчин Сайдын Яамнаас (German Embassy Ulaanbaatar) утсаар тодруулахад, “Цэргүүдийг нутаг буцахаас өмнө коронавирусийн шинжилгээ авахад бүх хариу сөрөг хариу гарсан. Цэргүүд коронавирус туссан гэх мэдээлэл бидэнд ирээгүй байна” гэсэн юм.

Мөн Эрүүл Мэндийн Яам -ны хэвлэлийн албанаас тодруулахад, “Германаас ирж хамтарсан бэлтгэл хийж байгаа цэргүүдээс коронавирус илэрсэн гэх тохиолдол байхгүй. Зорчигч тээвэрлэх нислэг Монголоос гарахгүй байгаа. Консулын газраас дэлгэрэнгүй тодруулах хэрэгтэй” гэсэн юм.

Хаин Монгол Улсын Батлан хамгаалах яам -ны хэвлэлийн төлөөлөгчөөс лавлахад, “Хамтарсан сургуулилтад оролцохоор ирсэн ХБНГУ-ын цэргүүд ирээд тусгаарлалтын 21 хоногоо карантинд өнгөрөөгөөд, хамтарсан бэлтгэлээ хийгээд буцсан. Ном журмаар нь шинжилгээндээ хамрагдсан, асуудал гараагүй” гэв.

[ҮНЭН] Хэдийгээр тус сайтын мэдээлэлд зарим зүйлсийг буруу мэдээлсэн ч цэргүүд нутагтаа 2020 оны 11-р сарын 19-нд буцаж ирж байгаа гэж мэдээлсэн нь ҮНЭН байв.

Үүнээс гадна Германы www.merkur.de (Merkur.de) цахим сайтад “23-р бригадын 25 уулын цэргийн гадаад томилолт төлөвлөснөөс хоёр долоо хоногоор удаан үргэлжилсэн. Тэд 2020 оны 11-р сарын 20-ны өглөө Миттенвальд хотын 13 хүний хамт, төрөлх фронт руугаа буцахаар төлөвлөж байна. 233-р батальоны хэвлэлийн ажилтан, ахмад Деннис Арианс урьдчилан сэргийлэх үүднээс "Цэргүүд ирсэн даруйдаа дотоодын тусгаарлалтад орно" гэж мэдэгдсэн байна. "Улаанбаатар хотод дэгдсэн коронавирусийн тархалтаас болж, төлөвлөсөн хугацаа сунгагдсан ч уулын цэргийн баг бүрэлдэхүүнээ ийнхүү татан авахаар боллоо" гэж мэдээлжээ.

ХБНГУ-ын Элчин Сайдын Яамны өгсөн мэдээллээр тус улсын цэргүүд 2020 оны 11-р сарын 19-ны орой цэргийн зориулалттай тусгай үүргийн онгоцоор нутаг буцсан байна. Цэргүүд Монголд ирээд гурван сар орчим болсон. Сүүлийн 14 хоног “Кемпински” (Kempinski Hotel Khan Palace, Ulaanbaatar) зочид буудалд байрлаж байсан гэв. Бид мэдээллийг давхар баталгаажуулж, тус зочид буудлын утсаар лавлахад “ХБНГУ-ын цэргүүд байрлаж байгаад 11-р сарын 19-ны өдөр буцсан” гэж мэдээлсэн юм.

Тус сайтын мэдээллээс үүдэж, манай зарим цахим хэрэглэгчдийн дунд ХУДАЛ мэдээлэл тархаж эхлээд байна. Тухайлбал, 2020 оны 11 дүгээр сарын 20-ны 12:00 цагийн үед О. Мөнхдалай нэртэй Facebook хаягаас “11 сарын 5нд Өмнөговийн Тавантолгойд кэмпэд корона илэрсэн байж. Яагаад нуусан бэ??? Өмнөговьд корона тарсан болж таарлаа! ХБНГУ ын цэргүүд Монголд корона тусаад нутаг буцаж чадахгүй хөл хорионд орсон бөгөөд 19-нд нутаг буцах болжээ. Тэд Өмнөговийн Тавантолгойд байсан аж. 11сарын 19ний мэдээ. Тэд УБ-т 14хоног хөл хорионд байсан. Тэдний нэгийн корона 11 сарын 5нд батлагдчихсан байж. Яагаад нуув УОК.” гэдэг пост оруулжээ.

Үүнээс гадна Saruul Agvaando гэсэн хаягтай Facebook хэрэглэгч “11 сарын 5нд Өмнөговийн Тавантолгойд кэмпэд корона илэрсэн байж. Яагаад нуусан бэ??? Өмнөговьд корона тарсан болж таарлаа! ХБНГУ ын цэргүүд Монголд корона тусаад нутаг буцаж чадахгүй хөл хорионд орсон” гэж жиргэсэн байсныг Shuudertsetseg4 гэсэн хаягтай Twitter хэрэглэгч “Германаас ийм мэдээ олдсон байх юм! ?????” хэмээн дахин жиргэсэн байна.

Дотоодын хэвлэлүүд Герман Монголын хамтарсан цэргийн сургуулилтын талаар сарын өмнө мэдээлж байсан бөгөөд, 10-р сарын 20-нд Ерөнхийлөгчийн институцын албан ёсны вэбсайтад “Монгол Улс, ХБНГУ-ын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны хүрээнд хоёр улсын Зэвсэгт хүчний хамтарсан Уулын явган цэргийн дунд шатны сургалтыг 2020 оны аравдугаар сарын 2-30-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд “Уулын явган цэргийн тактикийн ажиллагаа-буудлага”, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт “Тактикийн ажиллагаа-хадан авиралт” сэдвийн хүрээнд зохион байгуулж, хоёр улсын 90 цэргийн алба хаагч оролцож байна” гэсэн байв.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #ЭхлээдБОД #ThinkFirst

Кэйсийн дугаар #35

Эх сурвалж: Баримт шалгагч Б.Батцэцэг





0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 2 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 4 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 4 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 4 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 6 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 6 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 7 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 9 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2026/09/23