Дархан-Уул аймагт “тэг зогсолт”-ын дэглэмийг цуцлахаар шийдвэрлэлээ

О.Шүрэнцэцэг
2020/11/21

Төмөр замын салбарт ажиллаж байгаа бүх иргэдээ шинжилгээнд хамруулж, ойрын болон хоёрдугаар хавьтал болсон иргэдээ хяналтдаа оруулсан тул өнөөдөр өглөө (2020.11.21) 06.00 цагаас эхлэн тэг зогсолтыг цуцлах шийдвэрийг өчигдөр орой Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос гаргасан.

Дархан-Уул аймгийн Онцгой комисс, Засаг даргын Тамгын газраас өнөөдрөөс эхлэн арванхоёрдугаар сарын 1 хүртэл өдрийн орлогоороо амьдардаг 7000 гаруй (аймгийн 30%) өрхийг хүнсээр хангана гэж аймгийн Засаг дарга Б.Азжаргал мэдэгдээд байна.  

Дархан-Уул аймгийн Онцгой комиссын 2020.11.20-ны оройн хуралдаанаас гаргасан шийдвэрүүд 

1. ''0" зогсолтыг 2020.11.21-ний өглөөний 06:00 цагт цуцална. Гэсэн хэдий ч бүх нийтийн хөл хорио арванхоёрдугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ.

2. 18 хүртэлх насны хүүхэд нийгмийн харилцаанд огт оролцохгүй.

3. Үйл ажиллагаа явуулах ААНБ-ууд ажилтнууддаа 100% шинжилгээнд хамруулж, ажлын байрандаа ариутгал халдваргүйжүүлэлт тогтмол хийнэ.

4. Дотуур байранд байгаа оюутнууд арванхоёрдугаар сарын 1 хүртэл байрандаа тусгаарлагдсан хэвээр байна. Аймаг орон нутгаас хүнсний хангамжийг шийдвэрлэнэ.

5. Сум хооронд хөдөлгөөн хийхгүй. Сумд руу орох гарах хөдөлгөөн хаалттай хэвээр байна.

6. Дархан хотыг дөрвөн үндсэн блокт хувааж, хязгаарлана. Бусад блокруу зорчих хөдөлгөөн хийхгүй. Зөвхөн өөрийн оршин сууж буй бүсдээ нийгмийн харилцаанд орно. Халдвар ахиад гарвал блок тус бүрээр 0 зогсолт хийнэ.

7. Хүнсний дэлгүүрүүд, томоохон худалдааны төвүүд 11:00-18:00 цаг хүртэл ажиллана. Хүнсний дэлгүүрийн худалдагчид бүгд шинжилгээ өгсөн байх шаардлагатай. Мөн өдөр бүр ариутгал хийж дэлгүүрт 2-3 хүн ажиллана. Нэг хүн нь гадна зогсож, хүн хоорондын зайг 1.5 метр байлгана.

8. Ингэж ажиллаж чадахгүй дэлгүүрийг ажиллуулахгүй. Зорилтот бүлэгт 5 өдрийн хоол хүнс олгоно.

9. Эмийн сангуудаас захиалгаар эм авна.

10. Хүнсний үйлдвэрүүдийн бүх ажилчид шинжилгээнд хамрагдсаны дараа үйл ажиллагаа явуулна гэх зэрэг тодорхой шийдвэрүүдийг гаргалаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 2 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 4 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 4 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 4 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 6 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 6 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 7 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 9 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2026/09/23