Багануур дүүрэгт коронавирусын нэг тохиолдол илэрч, түүний хавьтлын 37 хүнийг тусгаарлаж шинжилгээ аваад байна

О.Шүрэнцэцэг
2020/11/21

  Багануур дүүрэгт коронавирусийн нэг тохиолдол бүртгэгдлээ . 2020 оны арваннэгдүгээр сарын 20- ны өглөө нэг сэжигтэй тохиолдол илэрчээ. Тухайн сорьцыг  ХӨСҮТ -д писиарын давтан шинжилгээнд өгсөнөөр эерэг болох нь батлагджээ. 
Дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Д.Шинэбаяр “Арваннэгдүгээр сарын 20-ны өдөр Багануур дүүрэгт сэжигтэй тохиолдол илэрсэн талаар мэдээлсэн. Сорьцыг ХӨСҮТ-ийн вирус судлалын лабораторид шинжилэхэд тухайн сэжигтэй тохиолдлын хариу эерэг гарч, батлагдаж ирлээ. Ингэснээр Багануур дүүрэгт коронавирусний нэг тохиолдол батлагдаад байна. Халдвар илэрсэн учраас иргэд гэрийн дэглэм сахиж, амны хаалтаа зүүж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахих шаардлагатай. 

Сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн цагаас эхлэн бид хавьтлыг тодорхойлох бүх шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна. Халдвартай иргэний ойрын хавьтал болох 17, дам хавьтал болох 20, нийт 37 хүнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авсан. Эхний байдлаар бүгд сөрөг гарсан. Дахин баталгаажуулах шинжилгээ хийнэ" гэлээ.

Эх сурвалж : Багануур дүүргийн ЗДТГ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 2 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 4 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 4 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 4 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 6 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 6 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 7 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 9 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2026/09/23