БНСУ: Нэг өдрийн дотор коронавирусийн 343 тохиолдол бүртгэгдлээ

О.Шүрэнцэцэг
2020/11/19

Солонгос улсад шинэ төрлийн корона вирусийн давалгаа эхэлснээс хойш халдварын тоо аажмаар нэмэгдсээр байгаа юм. Өчигдрийн /2020.11.18/ байдлаар гэхэд нэг өдрийн дотор шинэ төрлийн корона вирусын 343 тохиолдол бүртгэгджээ. Энэ нь сүүлийн гурван сард гарсан хамгийн өндөр тоо юм. Тодруулбал, өнгөрсөн 8 дугаар сарын 29-ний өдөр 323 тохиолдол бүртгэгдэж байсан юм. 

Өмнөд Солонгост Корона вирусийн эхний давалгаа тус улсын Дэгү зэрэг томоохон хотууд 2,3 дугаар саруудад үргэлжилсэн бөгөөд 2 дахь давалгаа нь 8,9 дүгээр саруудад гарсан гэж үздэг. Энэ сард шинэ төрлийн корона вирусийн тохиолдол өдөр өдрөөр нэмэгдэж байгаа нь цар тахлын гурав дахь давалгаа эхлэх магадлалтай гэсэн түгшүүр бий болгож байгааг албаныхан онцолж байна. Халдвар өдөр тутмын амьдрал, гэр бүл, ажлын байран дээр өргөн тохиолддог бөгөөд энэ нь аюулын хэмжээнд хүрэх магадлалтай байна гэж үзжээ. Энэ сарын 7-ны өдөр нийт 23 хүн оролцсон офлайн уулзалтын үеэр халдвар авч, гэр бүлийн гишүүд танил хүмүүст нь тархаж нийт 20 тохиолдол батлагджээ. Мөн Кёнги дахь тавилга үйлдвэрлэгчдийн хуралдээрээс 11 хүн, Ансан дахь усан бассейнаас 12 хүн, Гангвон дахь сувилахуйн эмнэлгээс 11 хүн халдвар авсан зэрэг нь олноороо цугласан газраас халдвар тархах эрсдэл өндөр байгааг харуулж байгаа тухай албаныхан онцолж байна. Тиймээс хорио цээрийн дэглэмийг иргэдийн зүгээс онцгой анхаарах шаардлагатай байна. 

11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн вирусын тохиолдлын нэмэгдсэн тоог авч үзвэл,                 124→97→75→118→125→145→89→143→126→100→146→143→191→205→208→222→230→313→343

Цар тахал эхэлснээс хойш Өмнөд Солонгост нийт 29311 халдварын тохиолдол бүртгэгдэж, 25973 хүн эдгэрч, 496 хүн нас бараад байна. 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 2 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 4 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 4 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 4 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 6 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 6 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 7 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 9 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2026/09/23