Дархлаагаа дэмжихдээ ямар хүнс сонгох вэ?

О.Шүрэнцэцэг
2020/11/19

Таны идэж буй хоол, хүнс өвлийн улирлын ханиад, томуу, COVID-19 цар тахлаас хүртэл сэргийлэхэд чухал нөлөөтэйг судлаачид хэдийнэ тогтоочихсон. Тиймээс энэ удаа дархлаа дэмжиж, халдвараас сэргийлэх хүнсний бүтээгдэхүүний талаарх мэдээллийг “CNN” цахимаас орчуулан хүргэж байна.

Дархлааг тань сайжруулах хэдий хэр хэмжээний шим тэжээл хэрэгтэй болох нь таны нас, эрүүл мэнд, сэтгэл зүйн байдлаас хамаардаг юм байна. Хэрэв та илүүдэл жинтэй, согтууруулах ундаа хэрэглэдэг, тамхи татдаг, бухимдал ихтэй, нойрондоо муу бол өвлийн улиралд дархлаагаа дэмжих хоол, хүнсэндээ анхаарах хэрэгтэй.

Та өдөр бүр улаан, шар, улбар шар, цэнхэр, ногоон өнгийн жимс болон хүнсний ногоо, бага зэрэг уураг, эрүүл мэндийн тос, сайн чанарын үр тариа хэрэглэх нь дархлаагаа сайжруулах хамгийн сайн хоолны дэглэм юм. Түүнчлэн жимс, хүнсний ногооныхоо хэрэглээг нэмэгдүүлэх нь зүрхний шигдээс, хорт хавдраар нас барах эрсдэлийг бууруулсныг судлаачид нотолсон байна.

 

Цайр хэрэглэх нь вирустай тэмцэх дархлааны тогтолцоог үүсгэдэг

Цайр нь томуугийн вирусыг дардаг учраас дархлаагаа сайжруулахад маш чухал нөлөөтэй. Мөн хоол боловсруулах эрхтэний эмгэг, шархлаат колит өвчтэй хүмүүс цайрыг хэрэглэх нь үр дүнтэй юм. Ханиад, томууны эхний үед цайрын шахмал хэрэглэх нь вирустай тэмцэх дархлааны тогтолцоог үүсгэдэг байна. Гэхдээ эмэгтэй хүн өдөрт найман миллграмм, эрэгтэй хүн 11 миллграммаас ихийг таваас олон өдөр дараалан хэрэглэж болохгүй. Учир нь цайрыг өндөр тунгаар их хэмжээгээр хэрэглэх нь үнэрлэх чадвараа алдахад хүргэж болзошгүй юм. Мөн цайрыг антибиотиктой хамт хэрэглэх үед харшилж цусны даралтыг ихэсгэдэг тул хүнсэндээ нэмэлтээр цайр хэрэглэхээсээ өмнө эмчээс зөвлөгөө аваарай.

 

Өдөрт 400 микрограмм селенийг хоолноосоо авах шаардлагатай

Селен хэмээх эрдэс бодис үрэвсэл дарах, дархлааг дэмжихэд маш сайнаар нөлөөлдөг. Дархлааны эсийг идэвхжүүлэхийн тулд ургамалд агуулагддаг, хөрсөнд шингэдэг эрдэс бодис бидэнд хэрэгтэй. Энэ эрдэс бодис нь үрэвслийн эсрэг хариу үйлдэл үзүүлдэг. Америкчуудын дийлэнх нь далайн гаралтай бүтээгдэхүүн, мах, өндөг, цагаан идээ, талх, самар, үр тарианаас селений хэрэгцээгээ хангадаг. Ялангуяа, Бразил самар 91 микрограмм селен агуулдаг байна. Насанд хүрсэн хүн өдөрт 400 микрограмм селенийг хоол, хүнсээрээ дамжуулж авахад болно. Хэрэв энэ хэмжээг хэтрүүлбэл үс унах, хумс хугарах, шүдний өнгө өөрчлөгдөх, дотор муухайрах, гүйлгэх, арьсны тууралт үүсгэж, мэдрэлийн системд сөргөөр нөлөөлдгийг мэргэжилтнүүд анхаарууллаа.

 

С витамин хүндэрсэн ханиадыг намжаахад чухал үүрэгтэй

 

С витамин хүний дархлааны системд хэрхэн нөлөөлдгийг олон судлаач судалсан. Тиймээс COVID-19-ийн халдвар нь хүндэрсэн өвчтөнд хэрхэн витамин С-г нөхөх, үр нөлөөг нь бүр илүү гүнзгийрүүлэн судалж байна. Олон хүн С витамин томуугаас урьдчилан сэргийлж, дархлааны системийг дэмждэг гэдэгт итгэдэг. Гэвч энэ бодис нь ханиаднаас сэргийлэх бус хүндэрсэн ханиадыг намжаахад чухал үүрэг гүйцэтгэдэг аж.

 

Е витамин амьсгалын замын өвчлөлөөс сэргийлнэ

 

Хүний дархлааны хариу үйлдэл үзүүлэх чадварыг сайжруулахад Е витамин голлох үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь биеийн эсийг гадны аюулаас хамгаалах антиоксидантын үүргийг гүйцэтгэдэг юм. Тиймээс ахмад настнуудад нэмэлтээр Е витамин өгөхөд амьсгалын замын халдвараар өвчлөх нь бага байдаг аж. Бид наранцэцгийн тос, алмонд самар, самрын үр, улаан буудайгаас Е витаминаа нөхөх боломжтой. Гэхдээ их хэмжээгээр хэрэглэх нь цус алдах эрсдэлтэйг анхаарна уу. Хүмүүс дархлаа дэмжих бүтээгдэхүүнийг их хэмжээгээр хэрэглэх тусам дархлаа сайжирна гэж боддог нь өрөөсгөл ойлголт юм.

 

Витамин Д дархлааны хариу үйлдлийг сайжруулна

 

Д витамин, COVID-19 хоорондын холбоог шинжээчид судалж байна.  COVID-19-ийн үхлийн шалтгаан нь хүний дархлааны систем устсантай холбоотой. Хамгийн чухал нь Д витамин үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлж, дархлааны вирусын эсрэг үзүүлэх хариу үйлдлийг сайжруулна.  Та Д витаминыг нарнаас авах боломжтой. Тиймээс ажиллаж, амьдарч буй орчиндоо нарны гэрэл байнга тусгаж байгаарай. Харин нэмэлтээр энэ витаминыг хэтрүүлэн хэрэглэвэл хоолны дуршил буурах, ядрах, жин хасагдах, дотор муухайрах, бөөлжих шинж тэмдэг илэрнэ.

 

Байгалийн гаралтай навчит ногоо сонгож дархлаагаа дэмжээрэй

 

Хоолны тавгаа жимс, хүнсний ногоогоор дүүргэх нь нян, вирусын эсрэг хариу үйлдэл үзүүлэх дархлааны системийг удирдахад тустай. Харамсалтай нь барууны ихэнх орны иргэд өөх тостой хоол, чихэрлэг ундаа, боловсруулсан махыг их хэмжээгээр хэрэглэдэг нь үрэвслийг нэмэгдүүлэх гол шалтгаан болдог. Хэт боловсруулсан бэлэн хоол, хүнс хэрэглэх нь таны насыг богиносгодог. Тухайлбал, хоолныхоо 10 хувьд нь боловсруулсан хүнс хэрэглэх нь нас барах эрсдэлийг 14 хувиар нэмэгдүүлдэг гэсэн судалгаа гарчээ.

Зайрмаг, жигнэмэг, төрөл бүрийн гоймон, бялуу, пицца, олон төрлийн жимсний ундаа, савласан бэлэн хоол, хот догноос гадна эрүүл, тураах үйлчилгээтэй гэсэн бүтээгдэхүүнээс татгалзаарай. Үүний оронд навчит ногоо, улаан лооль, жимс, самар, оливын тосыг сонгож дархлаагаа дэмжихийг уриалж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 2 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 4 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 4 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 4 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 6 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 6 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 7 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 9 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2026/09/23